ОУОХ-ноос ҮОХ-дод хандан, Токиогийн олимпод оролцох тамирчдыг вакцинжуулах асуудлаар засгийн газартайгаа хамтран ажиллаж, хэлэлцэж эхлэхийг уриаллаа.
Тус хорооны тэргүүн Томас Бах “ОУОХ-ноос Токиогийн олимпод оролцох тамирчин, албаны хүмүүсийг Японд очихоосоо өмнө эх орондоо вакцинд хамрагдахад нь тусламж, дэмжлэг үзүүлэх тал дээр ҮОХ-дтой хамтран ажиллах болно. Энэ нь Токиогийн олимп аюул осолгүй явагдахад чухал хэрэгтэйгээс гадна олимпын наадмын үеэр оролцогчдоос гадна ард түмнээ халдвараас хамгаалахаар ажиллаж байгаа япончуудын хөдөлмөрийг хүндлэх үүднээс хийж байгаа алхам юм” гэж мэдэгдлээ.
Одоогийн байдлаар зарим орны Засгийн газраас олимпын тамирчдаа вакцинд хамруулах шийдвэр гаргаад байгаа. Бусад улсуудад энэ талаар байдал ямар байгаа нь тодорхой бус байгаа тул ОУОХ-ноос Үндэсний олимдын хороодыг хоёрдугаар сарын эхэнд олимпын тамирчдын вакцинжуулалтын ажлынхаа талаар тайлан тавихыг хүссэн байна.
Гэхдээ тамирчдыг заавал нийтээр нь вакцинжуулалтад хамруулах албагүй гэдгийг онцоллоо. Вакцин хийлгэх хүсэлгүй тамирчдыг хүндэтгэн үзэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Tomas bax omhii Nemts gichii chi Orosiig oruulahgui havchij chadsan gej bodov uu mai bah melhii Orosgui olimp dain bolno
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59