Токицүказэ ояката дэвжээгээ алдаж магадгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Цар тахлын халдвар буурахгүй байгаа Япон оронд Сүмо бөхийн холбооноос Нэгдүгээр сарын тэмцээнийг зохион байгуулахаар зоригтой шийдвэр гаргаж, амжилттай хийсэн. 65 бөх коронавирусний улмаас тэмцээнд барилдаагүй ч оролцсон бөхчүүд, засуул, ояката, Оронд ирсэн үзэгч нараас нэг ч халвар илрээгүй нь том амжилт юм. Холбооноос тэмцээний үеэр бөх, ояката нарыг хэрэгцээгүй үед гадуур гарахыг хориглосон.

Харин Токицүказэ ояката энэ журмыг зөрчсөн нь”Шьюкан Бүншюн” сэтгүүлийн мөрдөх ажиллагаагаар илэрсэн байна. Өнгөрсөн намар тэрээр мөн Холбооноос тавьсан хоригийг зөрчиж, шийтгүүлсэн. Токицүказэ ояката тэр үед Мияги мужид аялан, гольф тоглож, дараа нь Фүкүока мужид очсон нь баригдаж байлаа. Сүмо бөхийн холбоо түүнийг оякатагийн зиндааг нь 2 шат бууруулсан. Токицүказэ 2010 онд бейсболын тэмцээнд бооцоо тавьсан хэргээр мөн ийм шийтгэл хүлээж байсныг хэлэх хэрэгтэй.

Энэ удаад түүнийг хорионы дэглэм зөрчих магадлалтай этгээд хэмээн шар сэтгүүлийн редакц мөрдөж байжээ. Ингээд тус сэтгүүлд гарсан нийтлэлийг товчлон танилцуулья.

1-р сарын 18-нд Токицүказэ ояката орой 18 цаг өнгөрч байхад Кокүгикан ордноос гарч, машинааар гэртээ харьсан. 19 цагийн үед дэвжээнээсээ машинаар хөдөлж, Минато дүүргийн зугаа цэнгэлийн дүүрэгт очлоо. 24 цагийн дэлгүүрийн АТМ-ээс мөнгө аваад мажон тоглоомын газар орсон. 23 цагт дэвжээндээ харьсан.

  

Ояката энэ тоглоомын газарт 22-ны өдөр хүртэл нийт таван үдэш дараалан тогложээ.

Сүмогийн холбооны хоригт ажилтнуудын очиж болохгүй газрын нэгт мажон тоглоомын газрыг тодорхой заасан байлаа.

Энэ сарын 26-нд Токицүказэ ояката сэтгүүлчдийн “Та тэмцээний дундуур тоглоомын газар орсон юм уу” гэсэн асуултад “Үгүй, үгүй” гэж хариулсан юм.

Энэ мэдээ сэтгүүлд гарсны дараа түүнийг Сүмо бөхийн холбооноос дуудаж уулзсан. Уулзалтын дараа ояката хүмүүст “Халагдах нь”, “Зохион байгуулалттай мөрдлөгө байсан” гэж хэлсэн гэнэ.

Токицүказэ ояката тоглоомын газраас гадна дэвжээнийхээ бөх Шёодайг түрүүлэхийн төлөө башёгийн сүүлийн хэдэн өдөр ид өрсөлдөж байхад нь шөнийн цэнгээний газарт хэд хэдэн удаа очсоныг ч тус сэтгүүл мөрдөн илрүүлсэн байна.

 Энэ сарын 28-нд холбооноос түүнд шийтгэл онооно. Дахин үйлдсэн, буруугаа ухамсарлахгүй байгаа зэргээс харахад Токицүказэ ояката дэвжээгээ алдах магадлал тун өндөр байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.159) 2021 оны 01 сарын 29

Угаасаа хаа газрын бех гэсэн гарууд ялгаагуй л байгаа ш дээ, манай махан толгойнуудтай яг ижилхэн

1  |  0
Эрдэнэ(66.181.180.215) 2021 оны 01 сарын 29

угаасаа хаа газар лам бөх урлагийнхан худалч авахаас өөрийг мэддэггүй новшнууд

0  |  1
Зочин(66.181.160.105) 2021 оны 01 сарын 29

Өө энэ дэвжээ чинь яацарсан дэвжээ вэ. Бүр үйлс нь хазайчихсан газар юмаа даа? Энэ нөхрийг чинь гайгүй л хүн гэж боддог байлаа. Одоо ч дэвжэнээсээ хөөгдөх юм байна л даа. Тэхээр Шеодай оёоката болох юм болуу.

0  |  1
Ккк(150.129.141.177) 2021 оны 01 сарын 29

Хэдхээн жилийн өмнө наад нөхөр чинь нэг сумочин хүүгийн үхэлд холбогдолд байсан шүү

1  |  0
Top