Томас Тухель Холандыг авахыг хүсэж байна

2021 оны 01 сарын 27

Английн Челси баг шинэ дасгалжуулагчаараа герман мэргэжилтэн Томас Тухелийг томилсноо зарлалаа. Тэр тус багийн анхны герман дасгалжуулагч болж байгаа бөгөөд 18 сарын гэрээ байгуулжээ.

Томас багтаа анхны бэлтгэлээ хэдийн хийсэн бөгөөд түүнийг Роман Абрамович өөрөө сонгожээ.

Тухель Францын ПСЖ багт 2 жил гаруй ажиллахдаа Францын лигт 2 удаа түрүүлж, Францын цомын аварга болсон билээ. Гэвч спортын захирал Леонардотой муудалцсанаар ПСЖ-гээс халагдсан.

Энэ жил 47 настай Тухель багаа хүчирхэгжүүлэх зорилготой байгаа. Гол зорилго нь Дортмундын Борусси багийн од Эрлинг Холанд. Холандыг авахын тулд маш их мөнгө гаргасан ч бэлэн гэж зарим хэвлэлд гараад байгаа. Тэр Мэйсон Маунт, Рис Жеймс, Тэмми Абрахам нарыг Челсигийн гол тоглогч гэж нэрлэсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top