Спортын түүхэн дэх шилдэг Trash Talk тамирчид

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

Канадын Watch Mojo дэлхийн спортын түүхэн дэх хамгийн трешток 10 тамирчныг шалгарууллаа.

Трэш-ток (Trash Talk) гэдэг нь өрсөлдөгчөө тэмцээний өмнө янз бүрээр шүүмжилж, ихэнхдээ доромжилж, сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хэлдэг. Мөн тоглолт, тэмцээндээ үзэгчид, хэвлэл мэдээллийн анхаарлыг татах зорилготой.

YouTube-д 23 сая дагагчтай тус компанийн чансаанд боксчин Мохаммед Али тэргүүлжээ. Али трэштокийг маш амжилттай хэрэглэдэг тамирчин байлаа.

Watch Mojo-гийн Trash Talk чансаа

1. Мохаммед Али (бокс)

2. Майк Тайсон (бокс)

3. Майкл Жордан (сагсан бөмбөг)

4. Чед Жонсон (америк хөл бөмбөг)

5. Конор МакГрегор (холимог тулаан)

6. Флойд Мейведер (бокс)

7. Ричард Шерман (америк хөл бөмбөг)

8. Жон Макинрой (теннис)

9. Шеннон Шарп (америк хөл бөмбөг)

10. Ронда Роузи (холимог тулаан).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top