ОУОХ-ны чуулган гуравдугаар сарын 10-12-нд онлайнаар явагдах боллоо. Энэ чуулганы үеэр тус хорооны Ерөнхийлөгчийн сонгууль болох юм.
Гэхдээ сонгуульд одоогийн тэргүүн Томас Бах л ганцаараа нэрээ дэвшүүлсэн байгаа.
ОУОХ-ноос “Гуравдугаар сард Грекийн Афинд болохоор төлөвлөгдөж байсан чуулганыг цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явуулах боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд ганцхан хүн өрсөлдөх болсон тул энэ чуулганаар Ерөнхийлөгч Томас Бахын бүрэн эрхийн хугацааг сунгах болно” гэж албан ёсоор зарлалаа.
Томас Бах 2020 оны долоодугаар сард ОУОХ-ны 136 дугаар чуулган дээр дахин нэр дэвшихээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )