Хойд Солонгосын Роналду нутаг буцахаас өөр аргагүй болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

“Хойд Солонгосын Роналду” хэмээн нэрлэгддэг Хан Кван Сон тоглох баг олдохгүй болсны улмаас эх орондоо харихаас өөр аргагүй болжээ. НҮБ-ын БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээнд тэр өртсөн байна. АНУ болон НҮБ-иас энэхүү хоригийн хүрээнд гадаад ажиллаж байгаа Хойд Солонгосын ажилчдыг хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа билээ.

Хан Кван Сон Катарын “Аль-Духаиль” багт тоглож байсан ч өнгөрсөн 9 дүгээр сард дээрх шийдвэрийн улмаас багаас хасагдсан байна. Түүнийг авах баг олдоогүй тул Хойд Солонгостоо буцахаар болжээ. Малайзийн багт зээллэгээр тоглох гэсэн боловч бүтсэнгүй.

“Аль-Духаиль” баг өнгөрсөн жилийн нэгдүгээр сард түүнийг Италийн “Ювентус” багаас 6 сая ам.доллароор худалдан авч, 2024 оны зургаадугаар сарын 30 хүртэл гэрээ байгуулаад байсан юм.

Хан Кван Сон 2015 онд The Guardian-аас гаргасан Дэлхийн ирээдүйтэй 50 тоглогийн жагсаалтад багтаж байв. Италийн “Ювентуст”-д байхдаа жилийн 1 сая 600 мянган еврогийн цалингаасаа 2 сая вон л үлдээж, бусдыг нь Хойд Солонгосын засгийн газртаа тушаадаг байсан гэдэг. Энэ нь НҮБ-ын Хойд Солонгос гадаад дахь ажилчдын илгээдэг мөнгийг цөмийн зэвсэг бүтээх хөрөнгөд ашиглаж байна гэсэн шүүмжлэлд хамрагдсан хэрэг болсон байна.

Соноос гадна Австрийн Санкт-Пёльтен багийн Пак Кван Рён, Италийн Serie C лигийн Ареззо багийн Choe Song-hyok нарын Хойд Солонгосын хөлбөмбөгчид гэрийн зүг хүлгийн жолоо залах боллоо.

Хан Кван Сон 22 настай. 2017 онд Италийн “Кальяри”-д элсэж, 2017 оны дөрөвдүгээр сарын 2-нд “Торино”-гийн хаалганд гоол оруулан, Италийн лигт гоол хийсэн анхны Хойд Солонгосын тоглогч болж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fuck biden(66.181.168.131) 2021 оны 01 сарын 29

Biden gej yag umdunduu baatsan baas bainaa

0  |  0
Top