ДБНХ-ноос бөхийн спорт сул хөгжсөн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн гол зорилго нь тэдгээр улсуудын бөхчүүдэд олимпын эрхийн тэмцээнд оролцож, Токиогийн олимпын эрх авахад нь туслах явдал юм. Тодорхой хэлбэл бөх, дасгалжуулагч нарын тэмцээний зардлыг даах. Энэ төслөөр нэг улсаас 2 бөх, 1 дасгалжуулагчийн зардлыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос бүрэн хариуцах юм. Энэ хөтөлбөрт багтахыг хүссэн Үндэсний холбоод ДБНХ-нд хүсэлтээ гаргах ёстой. Холбооноос хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг ойрын өдрүүдэд хийнэ.
ДБНХ-ны мэдэгдэлд “Цар тахлын улмаас олон орны бөхийн холбоо санхүүгийн хүндрэлд орлоо. Тамирчдад олимпын эрхийн тэмцээнд оролцож байж л олимпын эрх авдаг. Олимп бол тэдний хувьд амьдралынх нь мөрөөдөл. Манай холбоо жилийн орлогынхоо 50 хувийг энэ болон бусад төслүүдэд зориулахаар шийдвэрлэсэн” гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )