Шимада хотын удирдлагатай цахим уулзалт хийлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Засгийн газрын тохируулагч агентлаг - Биеийн тамир, спортын улсын хороо Япон улсын Шизүока мужийн Шимада хотын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Хотын орлогч дарга Үшио, Боловсролын хорооны дарга Хамада, Боловсролын газрын дарга Накано, Аж үйлдвэр, аялал жуулчлалын газрын дарга Ягава, Соёлын нөөц баялгийг ашиглах хэлтсийн дарга, Олимпийн хэлтсийн дарга Мацүмото, Олимпийн хэлтсийн багийн дарга Сүгияма, Олимпийн хэлтсийг төлөөлж Като, Олимпийн хэлтсийн мэргэжилтэн Үэхара, Б.Бадмаа нар оролцлоо.

БТСУХ-ноос дэд дарга Ц.Одонбаяр, БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, БТСУХ-ны ГХМТХ-ийн  гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Л.Онон болон Монголын олимпын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар оролцлоо.

Уулзалтаар 2021 онд Монголын боксын  үндэсний шигшээ багийн тамирчдын “Токио-2020” олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг Шимада хотод зохион байгуулах талаар санал солилцов.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Японы засгийн газраас тогтоосон Коронавирусээс хамгаалах журмыг баримтлан хатуу чанга дэглэмийн дор бэлтгэл сургуулилт зохион байгуулагдана.

БТСУХ нь Японы улсын Шимада хоттой 2016 оноос хойш хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын баг тамирчдын олимпийн өмнөх бэлтгэлийг жил бүр амжилттай зохион байгуулж, мөн шаардлагатай хувцас хэрэглэлээр хангадаг. Түүнчлэн Япон улсад Монгол орны ёс заншлыг түгээн дэлгэрүүлэн соёлын ажлуудыг тогтмол зохион байгуулдаг юм.

Цаашид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх тухай ирэх 9-р сард Шимада хотын удирдлагуудтай дахин хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top