Японы жүдо бөхийн холбооноос ирэх сарын 18-20-нд Израилын Тель-Авивт явагдах жүдо бөхийн Их Дуулга тэмцээнд тамирчин илгээхгүй гэдгээ зарлалаа.
Тус холбооноос дэлхий дахинд болон дотоодод халдварын аюул намдахгүй байгаа энэ цаг үед олон улсын тэмцээнд оролцох эсэхээ эмч, шинжээч нартай зөвлөлдөж байсан юм.
Уг нь Их Дуулгад Токиогийн олимпын шигшээ багийн Акира Сонэ тэргүүтэй эмэгтэй багийг оролцуулах төлөвлөгөөтэй байсан ажээ. Харин эрэгтэйчүүдийн багт Токиогийн олимпын шигшээгийн тамирчдыг оруулаагүй ч бүтэн баг илгээхээр бэлтгэлээ хийж байв.
Холбооноос Токиогийн олимп дөхөж байгаа энэ үед тамирчдын бэлтгэл сургуулийг хэрхэн хангах, тэмцээн уралдаанд яаж оролцохоо мэргэжлийн эмч, эрдэмтэдтэй хамтран боловсруулах гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Япончууд үгүй гэж байхад манай шалны алчуурууд хэрэггүй байлгүй дээ, эсвэл заавал явж шал арчина гээд дөвчигнөх юм болов уу
Манайх гэсэн ч явуулаад дэмий байлгүй амьжилт гаргахгүй хэдэн үхэрнүүд зардлын нэмэр