Мэргэжлийн сүмо бөхийн 49 дэх ёкозүна Точиноүми өнөөдөр өвчний улмаас 82 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Точиноүми Аомори мужийн Инакадатэ тосгоны уугуул. Тэрээр сүмо бөхийн гараагаа 1955 онд Касүгано дэвжээнд эхэлж, 1960 онд дээд зиндаанд дэвшин, 1962 онд анхныхаа түрүүг, озэки цолтой хамт авч байв. 1964 онд ёкозүна цол хүртсэн. Нийт гурван удаа дээд зиндаанд түрүүлж байжээ.
177 см өндөр, 110 кг жинтэй жижигхэн бөх байсан ч хурдтай, ялангуяа хөл мэхээрээ алдаршсан аварга байв. 1966 онд зодог тайлан, ояката болж, тэтгэвэрт гарах хүртлээ холбоонд ажиллаж байлаа.
Маш их бэлтгэл хийдэг бөх байсан тул ояката болсон хойноо “Бэлтгэл хийдэггүй бөх ялахад дургүй” гэж хэлж байжээ. Ёкозүна цолыг хүндлэн хайрладаг. Ёкозүна болсон хойноо башё ойртохоор ялагдвал яана гэж стресстэн, нойр нь хүрэхээ байж, тураад эхэлдэг байсан гэдэг. Харин зодог тайлаад ёкозүнагийн нэр төрийг хамгаалах үүрэггүй боллоо гэж сэтгэл амраад хоёр өдөр сэрэхгүй унтсан гэдэг яриа бий.
Сэтгэгдэл ( 0 )