Энэ өдөр түүхэнд: Монгол улс Ёкозүнатай боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

2003 оны нэгдүгээр сарын 29-нд Асашёорюү мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь ёкозүна болсон билээ. Монголын анхны Ёкозүна. Асашёорюү мэргэжлийн сүмо дахь монголчуудын хаанчлалыг эхлүүлж, замыг зассан.  

Их аварга Китаноүми, Чиёонофүжи нарын адил озэки цолтой гуравхан башёд оролцоод л аварга болж байв. Мэргэжлийн сүмод 25 башё барилдаад ёкозүна болсон нь ч рекорд амжилт.

Асашёорюү долоон жил ёкозүна цолтой барилдсан. Нийт 25 түрүүлж, түүхэнд анх удаа долоон башё дараалан түрүүлсэн, жилийн бүх башёд түрүүлсэн зэрэг маш олон амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Акэбоно, Мүсашимарү зэрэг Америкийн үлэмж биетүүдийг ялахын тулд сүмочид жингээ нэмдэг байсан бол хурд хүч, ур чадвараар тэднийг ялж болно гэдгийг харуулж, сүмо бөхөд хувьсгал хийсэн гэж түүнийг үздэг.

Ингээд аваргад амжилт хүсээд “Асашёорюү ба дэлхийн одод” гэрэл зургийг уншигчдадаа толилуулъя.

1. Далай лам

2. Жүжигчин Николь Кидман

3. Бизнесмэн Жэк Ма

4. Олимпын аварга Н.Түвшинбаяр

5. Жүжигчин Уилл Смит, Шарлиз Терон

6. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ

7. Жүжигчин Жао Вэй

8. Жүжигчин Арнольд Шварценеггер

9. Жүжигчин Донни Йен

10. Сүмогийн 69 дэх аварга М.Даваажаргал

11. Жүжигчин Жет Ли

12. Теннисчин Мария Шарапова

13. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин

14. Азийн алдарт жүжигчид

15. Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак

16. Жүжигчин И Бён Хён

17. Жүжигчин Камерон Диаз

18. Дуучин Селин Дион

19. Хөлбөмбөгчин Луиш Фигу

20. Жүжигчин Марк Уолберг

21. Хөлбөмбөгчин Паоло Мальдини

22. Найруулагч Стивен Спилберг

23. Хөлбөмбөгч Наката Хидэтоши

24. Японы Ерөнхий сайд Коизүми Жүничиро

25. Жүжигчин Шэрон Стоун

26. Холливудын одод

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gantulga(202.126.89.71) 2021 оны 01 сарын 30

Mongol eriin himori aarhal gej ene bolgoo

1  |  0
Зочин(124.158.97.133) 2021 оны 01 сарын 29

Дэлхийн хүн

0  |  0
h(124.158.84.116) 2021 оны 01 сарын 29

улсын цирк

0  |  0
Top