ТАНИЛЦ: Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн Засгийн газрын ОНЦЛОГ

Г.Билгүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжээд буй талаар бид мэдээлсэн.  Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдын бүрдүүлсэн Засгийн газрын онцлогуудыг энд дурдъя.


ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТЭНЦВЭР

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт танхимын гаднаас шинээр нэмэгдсэн сайд нар нь:  

1. Шадар сайд С.Амарсайхан

2. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж,

3. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

4. Сангийн сайд Б.Жавхлан

5. БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан

6. Эрүүл мэндийн сайд С.Энхболд

7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан

8. Соёлын сайд Ч.Номин байна.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газраас улиран үлдэж буй сайд нар нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,

3. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,

4. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,

5. Батлан хамгаалах сайд Г.Сайханбаяр,

6. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар,

7. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,

8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар байна.

Өөрөөр хэлбэл 16 сайдын тэн хагас нь гаднаас буюу шинэ, үлдсэн хагас нь өмнөх Засгийн газрын танхимын гишүүд үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Шинэ Засгийн газрын танхим нь бүхэлдээ бодлогын, тодорхой бэлэн төлөвлөлттэй гэдгээрээ бас ялгарах бололтой. Шинэ ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн төмөр зам, уул уурхай, газрын тосны үйлдвэр зэрэг олон томоохон бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарласан. Тиймээс өмнөх танхимаас нэр бүхий сайд нарыг улираан, дотооддоо цар тахалтай, эдийн засгийн хүндрэл сорилтууд үүсэхээр байгаа эгзэгтэй үед тэнцвэрийг хангах нь зөв гэдэгт МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгджээ.

Харин өмнөх Засгийн газруудаас нэн онцлогтой нь түүхэндээ анх удаа 4 эмэгтэй сайдтай танхим бүрдэж байна. Тодруулбал өмнөх Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, шинээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин орж ирж байгаа юм. Нийгмийн хүлээлтийг харгалзаж, гүйцэтгэх засаглал дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс Л.Оюун-Эрдэнэ сайд ийм сонголт хийсэн аж.

Өөр нэг онцлог энэ Засгийн газарт бүрдэж байгаа нь УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар олон жил ажилласан туршлагатай улстөрч гэгддэг Ц.Нямдоржийг Засгийн газрын “гал тогоо” болох ЗГХЭГ-ын даргаар ажиллуулахаар болоод байна. Энэ нь мэргэжлийн байх, жендерийн тэгш байдлыг хангахаас гадна туршлагатай хүмүүсийг засагтаа бүрдүүлсэн цагаа олсон сонголт гэж дүгнэгдэж байгаа юм.

Одоо Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцуулна.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зохицуулалт хийсний дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайдыг томилох эсэх санал хураалт явуулахгүй, харин сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж болно. Үүний дараа Ерөнхий сайдын хувьд захирамж гаргаж сайд нараа батална. УИХ-ын чуулганд Засгийн газрын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхлэн ажилдаа орцгоох юм.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.97) 2021 оны 01 сарын 30

Түр засгийн газар юм даа.

0  |  0
menget bgaa tsagt(202.55.191.130) 2021 оны 01 сарын 30

ene zasagiin gazart menget nyamka bgaa tsagt yu ch hiihgui ch dee.. iim novshiig absan ni baritsaand ni orsoniig haruulijee.. oligtoi yu ch hiihgui dee..

0  |  0
Иргэн(139.5.218.232) 2021 оны 01 сарын 30

твитер дээр бичсэнээр 49 хоногийн настай л засаг байж үзээсэй. Арай л чадваргүй ард түмнийг доромжилсон сайдууд гаргах юм аа. Гарч байгаа нь ч ичихэд яадаг юм. юу мэднэ юу хийнэ гэж сайд болдог юм. Мөнгийг нь авсан нөхдүүд ч ичихэд яадаг юм

1  |  0
зочин(64.119.27.121) 2021 оны 01 сарын 30

Сүүлийн 30 жилд Америкийн бууны нохой АН-ын залуучууд Монголыг минь самарсаан. Одоо үргэлжлүүлээд Америкийн бууны нохой МАН-ын залуучууд самрах юм байна л даа.

1  |  0
Зочин(66.181.176.26) 2021 оны 01 сарын 30

Монголын төр засагт авилгачид үүрлэсэн нь батлагдаадлаа, хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн хэдхэн бүлэглэл , тэдний мөнгөөр гарч ирсэн дуулгавартай гишүүд, хэдхэн шударга гишүүд нь дийлэхгүй, ард түмний ихэнхи нь тэмцэх гээд хүч нь хүрэхгүй, зохион байгуулалт байхгүй, багахан хэсэг нь авилгачдаас жижиг юм хүртсэн болохоор хөдлөхгүй, бас нэг хэсэг нь бухимдсан ч гэсэн гэртээ бүгсэн, Хувиа хичээсэн, иймээс хөгжих ямар ч найдвар алга

2  |  0
Эрдэнэ(66.181.180.215) 2021 оны 01 сарын 30

одоо нямка үхэхээсээ өмнө амжиж хулгай луйвараа хийх шиг болно

3  |  0
zochin(2.3.244.78) 2021 оны 01 сарын 30

hugiin yumaa Nyamdorj end yu hiij yavaa yum be\n Amarsaihan Ganbaatar haana bna Oyutolgoin tuhai dugarsan neg ch hvn end alga bh shivdee

2  |  0
baga(64.119.17.106) 2021 оны 01 сарын 29

Nymka Oyun tolgoig shiidheer iree yu???

0  |  0
өмнөх сайдын алдааг (66.181.188.178) 2021 оны 01 сарын 29

Энэ засгийн нас хэрхэхийг хэн мэдлээ. Залуу сайд нартаа тэр дундаа ЭМЯ-ны сайдад захих нь Залуу хүний хувьд өмнө тань урт зам байна аль нэг нам,эдийн засгийн бүлэлийн эрх ашгийг хамгаалах биш хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө улсаас өгөх мөнгийг зориулалтаар нь зарцуулаарай. Эрүүл мэндийн салбарт өндөр дүнтэй төсөл хөтөлбөр нилээд байдаг тул түнийг зон олодоо шудрагаар зарцуулаарай,гараа цэвэр байлгаарай. Мөнхсайханы гол алдаа нь их мөнгөний дүнтэй төсөл хөтөлбөрөөс сайдын суудалд зарцуулсан 1.5 тэрбум төгрөгөө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөж гар нийлсэн баг бүрдүүлэж гэж яваад бүдэрсээн.

1  |  0
Зочин(192.82.70.179) 2021 оны 01 сарын 29

Ээ юуны Оюун Эрдэний Засгийн газар гэж өөр л хүний зураг харагдаад байх чинь цаагуураа ард олондоо тааруухан харагдаж байгаа засаг ч дээ

1  |  0
Оюун-эрдэнэ зайл(192.82.78.185) 2021 оны 01 сарын 30

Морин толгой оюун эрдэнэ зайл. Чамаас юу ч гарахгүй нь тодорхой боллоо. Зайлаа новшоо

3  |  0
Юмаа мэддэг хүн (202.55.188.37) 2021 оны 01 сарын 30

Оршуулгын газарт очсон хүний онигоонд..энэ хүмүүсийн нэр дотроос ирээдүйд төрөх хүүхдүүдэд нэр сонголоо гэдэг шиг..гоё нэрүүд бн

3  |  0
Zochin(133.82.250.241) 2021 оны 01 сарын 29

Horvoo gej sonin yum aa. Ene Oyun-Erdene shig muu hun bhgui, Amarsaihan shig muu hotiin datga bhgui bna geed l bsan ajilaa hamgiin muugaaraa hiiseer baigaad l nudnii umnu devsheed devsheed buur turiin tolgoi deer ochichih boltoi yum aa .

1  |  0
Зочин(66.181.190.23) 2021 оны 01 сарын 30

тоглоомын засгийн газар гэж үүнийг хэлэх байх. Оюунэрдэнэ гэж залуу ч өөртөө гай дуудлаа

4  |  1
mongol(66.181.161.110) 2021 оны 01 сарын 30

nomin gej yu ve zail

3  |  0
Иргэн (202.21.108.188) 2021 оны 01 сарын 29

Оороо хамтран ажиллах хумуусээ ямар ч шахалт дарамтгуй бно гэж узээд сонголтоо хийсэн бол яагаад болохгуй гэж Одоо яаж гар нийлж ажлаа хийхийг нь цаг хугацаа харуулах бизээ Амжилт хусье Ур хуухдийнхээ ирээдуйд ямар улс оронд амьдрахыг та бухэн л шийднэ гэдгийг хун бур л дор бурнээ бодолцох хэрэгтэй

0  |  0
э(202.179.27.114) 2021 оны 01 сарын 29

Ж.Энхбаяр өөрөө орохгүй гэсэн, Н,Учрал хүнд өвчтэй байгаа,Даваасүрэн зүгээр л поп нөхөр

2  |  0
Зочин(192.82.70.58) 2021 оны 01 сарын 30

Шатар сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ Амарсайхан, хууль зүйн Энхбаяр, сангийн сайд Даваасүрэн, боловсрол Н.Учрал... гээд үргэлжилсэн бол энэ цаг дор ”хөгжих” байлаа. Одоо сайдуудад хэн гэгч гишүүд нь хэрхэг долигонохыг харах үлдлээ.

4  |  1
Зочин(192.82.70.58) 2021 оны 01 сарын 29

Монгол хүн амны бэлгээр гэдэгсэн. Гэхдээ энэ бүрэлдэхүүн нэг биш ээ. Сайндаа 1- 2 сарын настай. Би мэдэж байна. Харин Монгол төр минь мөнх байгаасай.

2  |  0
Top