Мэргэжлийн сүмо бөхийн 49 дэх ёкозүна Точиноүми энэ сарын 29-нд өвчний улмаас 82 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Ингэснээр одоо амьд сэрүүн байгаа ёкозүнагуудаас хамгийн ахмад нь 52 дахь ёкозүна Китанофүжи болж байгаа юм. Тэр 78 настай. Хэдий Китанофүжи хамгийн ахмад нь ч одоо болтол NHK телевизээр сүмо тайлбарлан, идэвхтэй ажилласаар байна. Түүний хатуу ширүүн шүүмжлэлийг бөхчүүд бүгд хүндэтгэн хүлээн авдаг.
Түүний дараа 57 дахь ёкозүна Миэноүми орж байна. Миэноүми хоёрдугаар сарын 4-нд 73 нас хүрнэ. Цагтаа сүмо бөхийн холбооны тэргүүн явсан бөгөөд Мүсашигава дэвжээг удирдаж байхдаа ёкозүна Мүсашимарү, озэки Мүсояма, Дэжима, Миябияма нарын олон цолтой бөх төрүүлсэн ояката байлаа.
Дараа нь 67 настай 2 дахь Ваканохана жагслаа. Ваканохана мэргэжлийн сүмо бөхийн 56 дахь ёкозүна юм.
Ёкозүна цолтнуудаас хамгийн өндөр насалсан нь Мэйжи үеийн аварга Үмэгатани бөгөөд 1928 онд 83 настайдаа таалал төгссөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хаана ч аваргууд доод цолтнуудаасаа бага наслах юм.