НБА лигийн Майами Хит багийн хамгаалагч Жимми Батлер коронавирусний улмаас 10 тоглолт өнжөөд талбайдаа эргэн ирлээ. Тэр 14 хоног хөл хорионд суухдаа 5 кг жин хасжээ.
Батлер өнөөдөр 30 оноо авч, Сакраменто Кингз-ийг 105:104 ялахад багтаа тусласан. Мөн 8 оновчтой дамжуулалт өгч, самбараас 7 бөмбөг авчээ. Энэ улирал тэр нэг тоглолтод дунджаар 15,8 оноо, 5,5 самбар, 5,3 оновчтой дамжуулалт өгч байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )