Олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга, Америкийн бөх Жордан Барроуз холимог тулаанд шилжих шахсан талаараа алдарт тайлбарлагч Жо Роганд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.
"Би холимог тулаанч болох шахсан. Эхнэр минь болиулсан юм. 2011 онд би Небраскигийн их сургуулийг төгссөн. Тэр үед чөлөөт бөх түвшин доогуур спортод тооцогдож байв. Брэнд, маркетингийн хувьд тун хангалтгүй байлаа. Харин холимог тулаан эрчтэй хөгжиж, Генри Сехудо, Бен Аскрен, Даниэль Кормье зэрэг алдартай бөхчүүд олноороо элсэж байсан. Тийм болохоор би холимог тулаанд татагдаж байсан юм”
“2012 оны олимпод түрүүлээд дараа нь холимог тулаанд оролцох шийдвэр гаргаад байлаа. 25 настай байсан тул өмнө минь цаг хугацаа хангалттай. Гэтэл гэргий Лорен маань “Холимог тулаанд орох ямар шаардлага байгаа юм бэ? Чөлөөт бөхөд сайхан л байна шүү дээ. Эндээ үлд гэж хэлж билээ”
“Чөлөөт бөхөд үлдсэн нь зөв байсан уу гэж эргэлзэх үе байсан. Гэвч нэг өдөр тулаан үзээд сууж байтал тэмцээн дээр Майк Перригийн хамрыг нь хугалчихлаа. Чанасан төмс шиг л няцарсан. Түүнийг хараад би “Чөлөөт бөх нь дээр юм байна. Заримдаа ялагддаг ч чөлөөт бөхөд дээд тал нь намайг нуруугаар минь л цэвэр дарна шүү дээ. Харин холимог тулаанд эд эрхтэн хугарч, гэмтээд тахир дутуу болох эрсдэлтэй юм” гэж бодсон. Үнэхээр огт өөр спорт. Бөх бол өрсөлдөгчөөсөө илүү оноо авахад л болно. Эрсдэл, гэмтэл багатай” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )