“БЭЭЖИН-2022” олимп эхлэхэд яг нэг жил үлдлээ

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

БНХАУ -ын нийслэл Бээжин хотноо яг нэг жилийн дараа, бүүр тодруулбал 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд Өвлийн олимпийн XXIV наадам нээлтээ хийнэ.

Өдгөөгөөс таван жил  хагасын өмнө буюу 2015 оны долдугаар сард Малайзын Куала Лумпур хотноо болсон ОУОХ-ны 128 дугаар чуулганаар  Бээжин хот 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг Казахстаны Алматы хотыг 44:40 саналаар ялж хүртсэн билээ.

“Бээжин-2022” Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчид  долоон спортын 15  төрлөөр, нийт 109 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.

Бээжин хот нь Зуны болон Өвлийн олимпийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болох ажээ.

Уламжлал ёсоор Олимпийн наадам эхлэхээс яг нэг жилийн өмнө ОУОХ Үндэсний олимпийн хороод, тамирчдад  албан ёсоор урилга илгээдэг бөгөөд өнөөдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Хятадын үндэсний ТВ-ээр видео мэндчилгээ дэвшүүлэх юм.

Урьдчилсан байдлаар “Бээжин-2022” Өвлийн олимпийн наадамд 95 орны ҮОХ баг тамирчдаа илгээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд харин Их Британий ҮОХ нь Хятадын эрх баригчид үндэсний цөөнхөд баримталж буй хүний эрхийн асуудлаа нааштай шийдэхгүй бол “Бээжин-2022” олимпод баг тамирчдаа оролцуулахгүй бойкот хийнэ хэмээн мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.210) 2025 оны 03 сарын 13

Зөв хог хужаад хаалт хэрэгтэй.

1  |  0
Top