МҮОХ үе үеийн Ерөнхийлөгчиддөө хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

МҮОХ өнөөдөр үе үеийн Ерөнхийлөгч Ш.Магван, Г.Дашзэвэг, С.Жамц, анхны Ерөнхийлөгч Э.Дарьсүрэнгийн хүү Д.Баатар нарыг түүхт 65 жилийн ойн хүрээнд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Одоогоос 65 жилийн өмнө буюу 1956 оны 2 сарын 6-нд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хамтарсан 43/37 тоот тогтоол гарч Монголын Үндэсний Олимпийн Хороо 2 сарын 26-нд албан ёсоор байгуулагдсан байна.

Улмаар 1962 онд алтан Москва хотноо хуралдсан Олон улсын олимпийн хорооны 59 дүгээр чуулганаар МҮОХ нь олимпийн агуу их гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болж, “Инсбрук-1964” өвлийн IX олимпийн наадам, “Токио-1964” зуны XVIII олимпийн наадамд анх удаагаа оролцсон.

Үүнээс хойш манай тамирчид өвлийн 14, зуны 13 удаагийн олимпийн наадамд оролцож, 25 тамирчин 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийг эх орондоо авчирсан байна.

Өнөөдөр МҮОХ-ны 65 жилийн түүхийг харуулсан баримтат киноны зураг авалт эхэлсэн бөгөөд Ш.Магван, Г.Дашзэвэг, С.Жамц, Д.Баатар /Э.Дарьсүрэн агсаны хүү/ нар оролцож, спорт-олимпизмийн хөгжлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баавар(124.158.83.178) 2021 оны 02 сарын 04

Загдсүрэнгээ яасан бэ Эдгээр ерөнхийлөгчид хэрэгтэй юм юуч хийгээгүй шоронд шомбойгоогүй нь аз. Олон улсын шугамаар асар их мөнгө орж ирдэг юм билээ Түүнийг хусчихаад л дүмбийлдэн суудаг байсан хүмүүсийг нэг их хүлээж авч сүйд болох хэрэггүйдээ.Түвшинбаяраа

0  |  0
Kkkkk(83.20.231.208) 2021 оны 02 сарын 04

Ooriigee tovolgoh ovchtei .....

0  |  0
Top