Кызылд тува шатрын тэмцээн эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Уламжлалт Цагаан сарын баярын өмнө ОХУ-ын Тувагийн Кызылд тува шатрын том тэмцээн эхэллээ.

Тувад Хол шыдыраа, Буга шыдыраа гэсэн хоёр төрлийн шатартай. Хол шыдыраа нь Энэтхэгийн сонгодог шатартай төстэй, зарим нүүдэл нь л өөр шатар юм. Ер нь бол дайн байлдаан хийж, газар нутаг эзлэх дүрэмтэй.

Харин Буга шыдыраа нь тулаан гэхээсээ илүү ан агнууртай ижил шатар юм. Сүүлийн үед мартагдсан уламжлалт энэ шатрыг энэ жил Цагаан сараас эхлэн сэргээх их ажил эхэлжээ.

Тувагийн шатрын холбооны гишүүн Владимир Бузыкаев “Манай шатар тувачуудын ан агнуур гэх мэт аж ахуйг маш сайн тодотгон гаргаж өгдөг. ЗХУ-ын үед Буга шыдырааг алс хөдөө аймагт л хааяа нэг хардаг байсан бол одоо  сургууль, цэцэрлэгт заадаг болсон. Бид улам хөгжүүлэх болно” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top