ОХУ хоригт орсныхоо ачаар олимпын эрхийн ДАШТ-ийг зохион байгуулах боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Дэлхийн допингийн эсрэг холбоо, CAS спортын арбитрын шүүхээс ОХУ-д дэлхийн аварга зэрэг том тэмцээнийг 2022 оны 12 дугаар сар хүртэл явуулахыг хориглосон.

Энэ шийдвэрийн дагуу ДБНХ-ноос хуваарьтаа өөрчлөлт оруулсан байна. Допингийн хэрэгт орсон ОХУ 2022 оны спорт бөхийн дАШТ-ийг зохион байгуулах ёстой байсан ч хураалгалаа. Гэхдээ тэд 2023 оны чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ийг хүлээн авах болсон байна. Энэ тэмцээн нь Парис-2024 олимпын наадмын эрх олгох чухал тэмцээн тул ОХУ сохорсон биш завшив гэгч нь боллоо.

Харин 2022 оны дэлхийн аваргыг Серби улс зохион байгуулах болсон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чагнаа(66.181.176.127) 2021 оны 02 сарын 12

Нээрээ манайх чинь допинг хэрэглэж үзээгүй, сураагүй цэвэр улс юм шүү дээ...

0  |  0
Заагч(202.9.46.205) 2021 оны 02 сарын 09

Сугар эрдэнэ хужаа минь хуцахаа боль үхсний чинь завшив.

0  |  0
эгэл(66.181.181.161) 2021 оны 02 сарын 09

битгий эргүүт . Шийтгэл аваад сайн юм байна яаж сэтгэхээрээ боддог байна.

0  |  0
Top