Шёодай: Токитэнкү маш хатуу ояката байсан

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Мэргэжлийн сүмо бөхийн озэки Шёодай ирэх гуравдугаар сарын тэмцээндээ бэлтгэж байна. Түүнтэй Никксан спортс сонины сэтгүүлч уулзан ярилцжээ.

Шёодай “Бэлтгэлээ энэ сарын1-нд эхэллээ. Өчигдөр нь буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр 2017 онд манай хал цэрэг, комүсүби асан Токитэнкү өвчний улмаас таалал төгсөж байсан өдөр. Токитэнкүгийн ачаар озэки цол хүртсэн гэж бодож явдаг. Надаар маш их бэлтгэл хийлгэдэг байсан нь ч одоо ч тус дэм болсоор байна. Маш хатуу ояката байлаа. Манай дэвжээг Токитэнкү л удирддаг байсан гэхэд болно. Яасан их уурладаг, юм ярьдаг, загнадаг юм бэ гэж тэр үед бодож байсан ч одоо өөрөө цолтой бөх болоод ирэхээр хэлсэн бүх үг нь үнэн зөв байсныг мэдрэх юм. Би туслах бөхөөр нь удаан ажилласан. Цэвэрлэгээ гэх мэт хувийн амьдрал дээр ч зөвлөгөө өгнө, загнана. Одоо би өөрөө туслах бөхтэй болсон. Токитэнкү ахын хэлсэн бүхэн толгойд орж ирдэг. Би бараг магтуулж байгаагүй. Жюүрёод дэвшихэд “Баяр хүргэе” гэсэн ганц үг л хэлж байлаа. Түүнийг хүнд өвчинтэй тэмцэж байсан үеийг хэзээ  ч мартахгүй. Бид бүгд түүнийг харж байсан” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top