Өнгөрсөн нэдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн маэгашира Дайэйшёо төрөлх сургууль болох Сайтама Сакаэ ахлах сургуульд зочилж, сүмо багийн багш, дасгалжуулагч нартайгаа уулзлаа.
Дайэйшёо “Энэ сургуульд би бөх болсон. Миний эхлэл бол Сайтама Сакаэ сургууль” гэж хэлээд сургуульдаа 1 тонн будаа бэлэглэсэн байна.
Тус сургуулийг мөн төгссөн озэки Гоэйдо, Такакэйшёо нарыг анхныхаа түрүүг авахад сургуулиас парад зохион байгуулж байсан ч энэ удаад цар тахлын улмаас явагдсангүй.
Японд сүмочид цол ахихдаа сургуульдаа будаа бэлэглэдэг уламжлалтай. Дайэйшёо сэкивакэ болохдоо 600 кг будаа бэлэглэж байсан бол энэ удаад 1000 кг болгон нэмлээ.
Сэтгэгдэл ( 0 )