АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Супербоулын аварга Тампа-Бэй, НБА лигийн 2019/2020 оны улирлын аварга Лейкерс багуудыг цар тахлын аюул намжсаны дараа Цагаан Ордонд хүлээн авна гэж Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Эен Псаки мэдэгдлээ. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс том арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн байна.
Спортын том лигийн аваргуудаа Цагаан Ордонд хүлээн авдаг уламжлал Ерөнхийлөгч Трампын үед тасалдаж, тун цөөн баг Трампын урилгыг хүлээн авч байсан.
Сэтгэгдэл ( 0 )