Виталий Дуброва: Эмэгтэй жүдогийн 48 кг-д 3 тасархай тамирчин бий

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

Украины жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Виталий Дуброва Sport Arena-д ярилцлага өгч, Катарт болсон Мастерс тэмцээнийг дүгнэжээ.

— Виталий Викторович, манай шигшээ багийн сүүлийн тэмцээн нь Мастерс байлаа. Дарья Белодед, Яков Хаммо хоёр л хүрэл медаль хүртсэн.

— Маш өндөр түвшний тэмцээн байсан болохоор үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Олимпын наадамд нэг жинд нэг орноос нэг л бөх оролцоно. Харин Мастерст нэг жинд дөрвөн бөх ч оролцож байлаа. Бид Мастерсийг бэлтгэлийн тэмцээн гэж үзсэн. Гол зорилго маань Олимпын наадам.

— Дария Белодед хүрэл медаль л авлаа. Түүний барилдааныг хэрхэн дүгнэж байна? Уг нь тэр 2020 оны шилдэг жүдочоор шалгарсан шүү дээ.

— Шилдэг жүдочийг балиашгуудын санал асуулгаар шалгаруулдаг. Дарья алдартай тамирчин тул тэргүүлэхэд гайхах зүйл огт алга. Катарт ч тэр сайн барилдсан. Тэр өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш 48 кг-ийн жинд анх барилдаж байна. Тэмцээнд оролгүй удсан нь нөлөөлсөн. Катарт 48 кг-ийн жингийн бүх томчууд зодоглосон. Сая унадаг Японы Тонакиг манай бөх өмнө нь 4 ялсан. Энэ удаад Дарья алдаа гаргасан, шүүгч ч сайн байгаагүй. Иймэрхүү ялагдал байх хэрэгтэй. ДАШТ, олимпод ялагдсанаас Мастерст ялагдсан нь илүү дээр. Ер нь Даша сайн барилдсан.

— Түүний жин өрсөлдөөн ихтэй болохоор хэн ч түрүүлж болно гэсэн үг үү?

— Тиймээ, энэ жинд бусдаасаа тасарсан гурван бөх бий. Дарья, Японы Тонаки, Косовогийн Дистрия Красники. Энэ гурав бусад бөхчүүддээ ялагддаггүй. Ээлжлээд л тэмцээнд түрүүлээд байгаа. Тэдний хэн нэг нь Токиод түрүүлнэ.

— Яков Хаммо +100 кг-д Теддид ялагдан, хүрэл авсан.

— Маш сайн барилдсан. Ринер түүнээс эмээж байгаа нь ажиглагдсан. Яков өөрөө хэт болгоомжилсноос болж ялагдлаа. Манай шигшээ одоогоор 6 жинд эрхээ баталгаатай болгосон. Нэмээд хоёр эрх авахын төлөө ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ооёоо Очир(122.201.31.10) 2021 оны 02 сарын 13

Манай УРНАА гавьятыг мөнч олон жил харлаа даа олимпын одгүй тамирчин гэж бдаг л юм бна..... токиод хэцүү бхөө гэхдээ л харна даа...

0  |  0
Иргэн(139.5.216.34) 2021 оны 02 сарын 13

Урнаа Даръятай л нэг барилдаж болохгүй байх юм. Бусдаас нь бол илүү шүү дээ. Асуудалгүй олимпод Даръятай хэдэд таарах вэ гэдгээ л сайн тооцоолох хэрэгтэй

0  |  1
Зочин(64.119.27.94) 2021 оны 02 сарын 13

Монголыг доош хийх хүсэл, сэтгэлтэй Их Монгол улсад эзлэгдэж байсан, одоо ч сэтгэл нь гонсгор явдаг олон хүн байгаа, шартай л үзэх хэрэгтэй

1  |  1
Зочин(202.126.90.100) 2021 оны 02 сарын 15

Би Уранцэцэгийн улаан фэн.Манай Уранцэцэг эхний 3-т багтана гэж боддог.Токиогийн олимпиос медаль бол баталгаатай ,харин өнгө нь ямар бол гэж бодож байна.

7  |  0
mongol(202.131.233.251) 2021 оны 02 сарын 12

Tasarsan uguig Tokyogiin Olimp l shiidne dee. Ali ali ni Olimpiin medaligui baigaa. Olimoos medali awch baij l ingej yarigdana. Ed nariin derged Otgontsetseg chini tom tamirchin shuu dee. Taamgiig ewdeh l hun dee\n

1  |  0
Tok(66.181.161.58) 2021 оны 02 сарын 12

48 d delhiin rankaaraa 1 2r bichdeg boh l doo Uranaa maani.\nSaihan shaaj bgaa bhoo\n

1  |  1
Бөхбат(66.181.185.53) 2021 оны 02 сарын 10

урнаа отгонцэцэг нар маань энэ гурвын ард шил даран зүтгэж байгаа. Бодит байдал энэ. Хичээх хэрэгтэй.

4  |  0
Шуоы(202.126.90.63) 2021 оны 02 сарын 10

Манай урнааг ялж амжих уу үзүүлээд өгөөрэй дүү

0  |  0
Зочин(202.126.89.211) 2021 оны 02 сарын 10

Тасарсан 3 тамирчин бол үнэн шүү,,Урнаа дундуур нь орох хэрэгтэй дээ

1  |  1
Ганболд(202.126.89.137) 2021 оны 02 сарын 11

Зөв дөө манайхыг хэзээнээсээ дорд үзсээр ирсэн энэ нь Монголд боломж Даряг олимпын дэвжээн дээр савна даа.

6  |  1
hh(103.26.194.103) 2021 оны 02 сарын 10

ene chini harin bambirddag garuu ugui yu urnaa otgontsetseg yachaad bgan\n

0  |  0
Top