“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр “Дэлхий даяар нүүрлэсэн цар тахал Монгол Улсад ч тэр эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ хямралыг бид хүчээ нэгтгэж байж давж гарна. Өнгөрсөн онд хүүхдийн мөнгөнд нэг их наяд 60 тэрбум, нийт 5.7 их наяд төгрөгийн зардал гаргаж, байгаа бүх боломжоороо иргэдийнхээ амжиргааг хамгаалах арга хэмжээ авч ирсэн. Өнөөдрийн байдлаар 4,5 их наядын алдагдалтай, бизнес эрхлэгчдийн 27 хувь нь орлогогүй болсон, 60 мянган ажлын байр байхгүй болсон. Ийм учраас эрсдлийг даван гарах төлөвлөгөө боловсруулж, өнөөдөр танилцуулж байна. Энэ төлөвлөгөөгөөр, халамжаас бүтээмж рүү шилжиж, оновчтой болгоё, амьдралын шинэ хэв маягтай болох, энэ бүх боломж бололцоог хангахын тулд хууль эрхзүйн зохицуулалт хийхээр зорьж байна. Шинэ залуу үеэ шуугиан сенсациар биш аливаа асуудалд академич, шинжлэх ухаанч хандаж, эрүүл-монгол, эртэч-монгол байя гэж уриалж байгаа.
Арилжааны банкуудад хөгжлийн шинэ менежмент нэвтрүүлж, нэг банкыг олон эзэнтэй байх, төсвийн реформ хэрэгжүүлнэ. Нэг төгрөгийг ч үр дүнгүй зарцуулахгүй байхад чиглэнэ. Мөн УИХ, Засгийн газрын стратегийн томоохон төслүүлэд хамтарч ажиллаж байна. 10-их наяд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн бүрийн хичээл зүтгэл туйлын чухал юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
ЭЗ-ээ сэргээе гээд ААН-ээ ажиллуулахаар Халдварын том болж хувирчихаад , Эрүүл байя гэхээр Ажил орлоггүй Өлмөн зэлмэн Дархлаагүй болчихсон байгаа Иргэд чинь яаж Эрүүл явах юм вэ, жаахан ч гэсэн Бодитой зүйл ярилдаа,
Чи хэнтэй хүчээ нэгдэхийн\nАрд түмэн чамд яснаасаа дургуй гахай хоншоорт оо\nДандаа худлаа шаана яг нөгөө 5ын битантай таарсан таар шуудай
Энэ бас нэг бэлэг тэмдэг шиг хүн бнаа юуч хийгээд хийхгээд бгаа нь мэдэгдэхгүй маш амархан дарга болчино
ene dandaa burhii
Ийм хөгийн манж үг ярихаа болилол доо. Тодорхой, шууд, ярилдаа.
та нар идэж уухаа больчих