ОХУ-ын Кабардин-Балкарийн уугуул, сонгомол барилдааны Европын наадмын аварга, ДАШТ, тивийн аваргын медальт Заур Кабалоев иргэншлээ сольжээ.
Заур Италийн иргэн болсон бөгөөд Токиогийн олимпын наадмын эрх авч, олимпод шинэ эх орондоо медаль авчрах зорилготой гэж мэдэгдсэн.
ОХУ-ын Спорт бөхийн холбооноос “Заур Италийн төлөө олон улсын тэмцээнд оролцохоор шийдсэн. Түүнд саад болж, гадаад оронд явуулахгүй байх нь утгагүй хэрэг байлаа. Заур Токиогийн олимпод Оросын шигшээ багт өрсөлдөөн үзүүлж чадахгүй гэж бодож байна. Шинэ улсад дасан зохицоход хоёр жил хэртэй шаардлагатай байдаг. Мөн өрсөлдөөн бага газар барилдаад хөгжин дэвшихэд хэцүү” гэж тайлбарласан байна.
Сэтгэгдэл ( 0 )