Александр Медведь 200 кг америк бөхийг ялсан түүх

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 12

Олимпын гурван удаагийн аварга, ОХУ-ын бөх Александр Медведь 1972 оны олимпод 200 кг жинтэй, аварга америк бөх Крис Тейлорыг хэрхэн ялсан талаараа ийнхүү хуучилжээ.

“Тейлор маш том биетэй ч хөдөлгөөн сайтай бөх байлаа. Дайрч барилдана. Түүнтэй эхний тойрогт таарлаа. Довтлоод ирэхэд нь угтуулж мэх хийгээд ялж билээ. Харин Кристэй барилдаж байхдаа нуруугаа хүнд гэмтээсэн. Ийм гэмтэлтэй дахин барилдана гэдэг боломжгүй зүйл. ЗХУ-ын шигшээ багийн эмч Зоя Мироновад хандлаа. Эмч нурууны өвчнийг чинь Германы нэг шидтэй эм л анагааж чадна гэж байна. Германы эмч нараас эм авах гэж үзтэл хар түрсээр солино гэлээ. Ингээд хар түрс хайж эхэллээ. Азаар Иван Ярыгинд түрс байжээ. Шөнөжингөө тэр шидэт эмээр намайг эмчилж, тордлоо. Ёстой сайн эм байсан шүү” гэж ярьжээ.

1972 оны олимпод Александр Медведь олимпын 3 дахь алтан медалиа зүүгээд зодог тайлсан. Финалд тэр Болгарын Осман Дуралиевыг ялж байв.

Харин чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн хүнд бөх гэгддэг Крис Тейлор 1972 оны олимпод чөлөөт, сонгомол гэсэн хоёр төрөлд барилдсан. Сонгомолд тэр Германы Вильфред Дитрихт ялагдсан. Дитрихийн мэхийг түүхэнд “Зууны шилдэг шидэлт” гэж нэрлэсэн байдаг.

Харин чөлөөт бөхийн +100 кг-д Крис хүрэл медаль хүртсэн юм.

Крис 1974 онд мэргэжлийн бөхийн шоунд шилжсэн. 1977 онд зүрхний эмгэгийн улмаас зодог тайлж, 1979 онд 29 настайдаа нас барсан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батсайхан(66.181.185.208) 2021 оны 02 сарын 13

Чамд ингэж хэлүүлэх хүн биш шүү, ац минь

1  |  0
аннэ(66.181.180.113) 2021 оны 02 сарын 13

редактор гэж бну, энэ сайт ухаантай юмнуудад

0  |  0
Top