Токио олимпыг Зохион байгуулах хорооны тэргүүн, Японы Ерөнхий сайд асан Ёширо Мори өнөөдөр албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр хэлсэн үгнээсээ болж, ийнхүү огцорчээ.
Ёширо Мори Гүйцэтгэх зөвлөлийн эмэгтэй гишүүдийн тоог 40 хувь болгож нэмэх асуудлыг хэлэлцэж байхад “Эмэгтэйчүүд олон байвал хурал дээр хэлэх үгийн цагийг хатуу тогтоож өгөхгүй бол хурал дуусахгүй юм болно” гэж хэлсэн юм.
Дараа нь уучлал гуйж, асуудал намжсан боловч Японы олон алдартай тамирчин эсэргүүцэл илэрхийлснээр тэрбээр ийн албан тушаалаа өгөх болжээ. Мөн олимпын наадмын сайн дурын 400 ажилтан ажлаа орхихоо мэдэгдэж байв.
Түүний оронд хөлбөмбөгийн J лигийн ерөнхийлөгч асан, одоо тус холбооны зөвлөх САбүро Кавабүчиг Токио олимпыг Зохион байгуулах хорооны тэргүүнээр сонголоо.
Сэтгэгдэл ( 1 )
зөв л хэлж.