Чөлөөт бөх: АНУ олимпын сонгон шалгаруултаа IV сард хийнэ

2021 оны 02 сарын 13

АНУ-ын бөхийн холбоо, Үндэсний олимпын хорооноос чөлөөт бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-3-нд Форт-Уортын Dickies Arena-д хийхээр болсноо зарлалаа. Сонгон шалгаруулах тэмцээний ялагчид Токиогийн олимпод оролцох юм. Тэмцээн хязгаарлагдмал тооны үзэгчтэй явагдана.

Сонгон шалгаруулалт эрэгтэй чөлөөтийн 57, 65, 74, 86, 97, 125 кг; эмэгтэй 50, 53, 57, 62, 68, 76 кг; сонгомол барилдааны 60, 67, 77, 87, 97, 130 кг-ийн жинд явагдана.

Одоогийн байдлаар Америкийн бөхчүүд олимпын 18 жингийн 15-д нь эрхээ аваад байгаа. Эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг, сонгомол барилдааны 77, 130 кг-д эрхээ аваагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top