МҮОХ-ны удирдлагууд МБХ-ны ерөнхийлөгч Т.Мөнхбаярыг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 13

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын боксын холбооны 14 дэх ерөнхийлөгч Төмөрийн Мөнхбаярыг хүлээн авч уулзан, ажлын амжилт хүслээ.

Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2013-2016 онд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар уулзалтын үеэр “Токио-2020” олимпийн наадмын бэлтгэл ажил болон баг, тамирчдаа олимпийн наадамд амжилттай оролцоход хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар боллоо. 

Манай боксын шигшээ багийн тамирчдын хувьд “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадмуудад дараалан Монгол Улсын төрийн далбаагаа мандуулаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top