Катар-2022: Монголтой шилдэг багаа тоглуулах хэрэггүй гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 13

“Катар-2022" ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны "F" хэсгийн Монгол, Японы тоглолтыг манай улс эх орондоо хүлээн авах байсан ч Улсын онцгой комиссоос тус тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ.

Ингээд тус тоглолт гуравдугаар сарын 30-нд Япон улсын Чиба хотын Фүкүда Дэнши Арена-д явагдахаар болсон билээ.

Энэ талаар Японы “Football-zone” цахим сэтгүүлд 2-р сарын 12-нд гарсан нийтлэлийг товчлон хүргэе.

Гадаадад тоглодог шилдгүүдээ авчрах хэрэггүй

Кабэ Кивамү

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Катар ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан тоглолт сэргэн явагдах боллоо. Ирэх сарын 30-нд манай шигшээ Монголын шигшээтэй тоглоно.

Коронавирус, цар тахлын байдлыг бодоод үзэхэд энэ тоглолтод Европын багт тоглодог шилдгүүдийг авчралгүй дотоодын J лигт тоглодог тамирчдыг урих байх. Уг нь бол 24 хүртэлх насны залуучуудын багаа тоглуулах хэрэгтэй ч тэд Монголтой тоглохоос нэг хоногийн өмнө Кюүшюүд тоглолттой таарчээ.

Тэр үед цар тахлын хөл хорио цуцлагдсан байлаа ч гэсэн Азийн урьдчилсан шатны тоглолтод Европт тоглодог сайчуулаа авчирч чадахгүй байж ч мэднэ. Дэлхийн хөлбөмбөгийн ертөнц Европ болон тус тивийн багуудыг л тойрон эргэлддэг. Тоглогчид бол тус багийн өмч, чухал хөрөнгө. Сайн хөлбөмбөгчөө тэд шигшээ багт нь явуулах дургүй. Тиймээс тэднээс тоглогчийг нь гуйн зээлж байгаа шигшээ багийн хувьд багуудтай аль болох сайн харилцаатай байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл чухал хэрэгцээгүй үед заавал гадаадад байгаа хөлбөмбөгчдөө авчрах шаардлага байхгүй.

Жишээ нь, өнгөрсөн жил Монгол, Мьянмарын багтай манай шигшээ баг Европт тоглодог шилдгүүдээрээ тоглосон. Энэ хоёр тоглолтод дотоодод тоглодог гуравхан тоглогч талбайд гарсан билээ. Монголын шигшээтэй тоглохдоо манай баг 6-0 ялсан. Монголын хаалганд 32 гэсэн цохилтын шуурга буулгасан ч өрсөлдөгч нь манай хаалга руу нэг ч цохисонгүй. Булангийн цохилт Япон 17 удаа гүйцэтгэхэд монголчууд нэг ч байхгүй. Илт давуу ялалт байлаа.

Мэдээж шигшээ багийн тамирчид хамтдаа цуглах, бэлтгэл хийх боломж ховор тул байн байн уулзаж байх хэрэгтэй. Гэхдээ муу багтай тоглохын тулд алс хол Европоос ирсэн тамирчин ядарч цуцан, магадгүй гэмтээд багтаа харьвал юу болох вэ? Баг нь уурлана, магадгүй тэр тамирчин талбайд гарах нь цөөрч, сэлгээнд шилжих магадлалтай. Тэгвэл Японы шигшээ багийн хувьд тун муу зүйл билээ.  

Өөрөөсөө түвшин доогуур багтай тоглоно гэдэг эсрэг багийн тамирчдын ур чадвар, техник нь муу гэсэн үг. Амархан ялна гээд эрсдэл бага гэсэн үг биш. Урьд өмнө Оно Шинжи олимпын наадмын урьдчилсан шатанд Филиппинтэй хийсэн тоглолтод араасаа жийлгэж, маш хүнд гэмтэл авч байсныг сана.

Тэгээд ч дотоодод тоглодог залууст олон улсын тэмцээний утаа үнэрлүүлэх хэрэгтэй. Дандаа шилдгүүд нь шигшээд тоглоод байж таарахгүй. Угаасаа дараагийн шатанд шалгарах нь тодорхой тэмцээн.

Ер нь Монголын шигшээтэй лигийн Кавасаки Фронтале багийг тоглуулсан ч болно. Үгүй бол J лигт талбайд бараг гарч чадахгүй байгаа залуучуудаа өрсөлдүүлсэн ч болно гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.206.15.23) 2025 оны 03 сарын 13

mongoliig delhiid shivshig bolgodog hulbumbugiin holboog tatan buulga al taarna.

1  |  0
Hha(202.126.88.232) 2025 оны 03 сарын 13

Ene haalgachiig ene togloltiin oroi tasatlaa uusan gj naidaj bna

1  |  0
zochin(103.229.121.137) 2025 оны 03 сарын 13

Үнэн үг гашуун

2  |  0
omg-d(17.149.238.71) 2025 оны 03 сарын 13

”odoo nuguu mongol ohid ni japan zaluusiig magtaad unan daayankhan uud” ntr chihshig. Ymar l bol yamar sedvees mongol huuhnuudiig muuchlah argaa bur olohiimaa tee

1  |  1
Зочин(122.201.22.231) 2025 оны 03 сарын 13

Яаж ч бодсон япончуудын хувьд энэ нь зев, манайханд ч муу нь юу байх вэ аз байвал тэнцээд ганц оноо зулгаачих ч юм бил уу

2  |  0
2(64.119.18.30) 2025 оны 03 сарын 13

үнэн л хэлсэн байна

2  |  0
3vs3(202.21.120.234) 2025 оны 03 сарын 13

3vs3 taa gaigui tamirchdaa yavuularai daa manaihiig barku shu haha

4  |  0
Zochin(139.5.217.250) 2025 оны 03 сарын 13

Vneen japanuudiin zub manius ch ssichchuulaa yabuulaad hreggui

1  |  0
zochin(142.114.4.127) 2025 оны 03 сарын 13

Enen deer n” hojchih!!!

3  |  1
zochin(142.114.4.127) 2025 оны 03 сарын 13

Enen deer n” hojchih!!!

3  |  0
zochin(66.181.161.49) 2025 оны 03 сарын 13

Manai mongolchuud ern bagiin sportod mash muu. gantsaarchilsan torold ix sain.

3  |  0
тогло сур (64.119.21.233) 2025 оны 03 сарын 13

Япон дэлхийн хэмжээний баг тоглуулах шаардлага байхгүй л дээ.Бид сайн тоглох нь чухал .Энэ улсын дараагийн шигшээд орох гэсэн хэдэн арван залуучууд хөвгүүд бий эдгээр залуус тоглох нь лавтай.Монголчууд бид ази тивээс япон солонгосуудаа дэлхийн аврагад хардаг дэмждэг шүүү .

3  |  0
hvslen(202.126.89.136) 2025 оны 03 сарын 13

Aziin shildgvvdiin 1t but nirgvvlseen ghdee zvgeer.Ta nar maan chadna ene japan tamirchdaa bodsoniig bi oilgoj bn ghdee bassand n hilegnej bna

3  |  0
Анхаа(122.201.31.46) 2025 оны 03 сарын 13

Энийг ашиглах хэрэгтэй залуучуудаа. Тэд угаасаа хэсгээсээ гарна бидэнд оноо хэрэгтэй. Урагшаа.\n

4  |  0
J(106.101.66.28) 2025 оны 03 сарын 13

Haha iim bga n bidnii buruu

1  |  0
Тэмка(103.57.93.182) 2025 оны 03 сарын 13

Япон хүчтэй хүчтэй! Монголчууд маань удахгүй азидаа дээгүүрт ороод ирэх биз ээ. Хичээгээрэй

3  |  0
Хуц(202.21.107.126) 2025 оны 03 сарын 13

Үнэнл дээ гэхдээ энэ боломжыг мгл алдахгүй бвал сайндаа

1  |  0
Kkkkkk(64.119.23.210) 2025 оны 03 сарын 13

Zuv2

1  |  0
omg(192.82.74.167) 2025 оны 03 сарын 13

odoo nuguu mongol ohid ni japan zaluusiig magtaad unan daayankhan uud

1  |  3
ulsaasai zailtsga(202.55.188.38) 2025 оны 03 сарын 13

yponii shigshee bag chn delhiin awargad ter baitugai belguim iin shigsheeg shuwgiin 8d hojingoo aldsan bag shu delhiin awargiin shuwgiin 8bagtai ulsaa haritsuulad ichij bwal ta nar uursduusuu ichih hrgtei tarhi tolgoigu yu ch mdhgu maluud hudla naad talaas n harj shuumjleh durtai ichij bwal zailj bolnoshuuu ta hed .\n

1  |  0
hmm(202.21.109.98) 2025 оны 03 сарын 13

za yaahav..udahgui..tun udahgui..10n jiliin daraa ingej yarihiig ni harna aa..\n

2  |  0
Аб(66.181.161.16) 2025 оны 03 сарын 13

Хөөё цаана чинь бүүр болиод хөгшчүүлээ цуглуулж тоглуулий гэж байна

1  |  0
battsengel(192.82.69.83) 2025 оны 03 сарын 13

энэ 6 гоалаас харахад эсрэг баг 2 давхарт маш сайн тоглож байна 6 гоалаас 5 нь мөргөж оруулсан нь хаалгачийг бөмбөгний чиглэл мэдэрч хаах боломжийг хязгаарласан манай багийн үсрэлт 2 давхарт онцгойлсон бэлтгэл дутуу байгааг ашигласан хаалгач маш сайн зөв хааж байгаа боловч 1-2 секундын зөрөө гараад байгаа нь бөмбөгөө харж биш ухаанаараа тооцоолж хаанаас ямар хувилбар явах нь хэн хаашаа дамжуулаад бөмбөгний чиглэл яаж ирэх вэ гэдгийг тооцож мэдэрч түрүүлж хөдлөх эсрэг багийг маш сайн судлах хэрэгтэйг харуулж байна энэ 6 гоалаас 4-5 бол хаах чадвар боломж хаалгачид бол байна техник ч бас сайн га

3  |  0
sara(223.104.39.15) 2025 оны 03 сарын 13

onig shaasan.

4  |  3
Irgen(117.111.18.190) 2025 оны 03 сарын 13

Barag 15 nastai huuhduudtein toglohod hojigdono shde. Hul bumbug bolooguie 20 jiliin daraal yarij boloh bh. Huuruud bh yum bgui

6  |  4
З(202.126.89.243) 2025 оны 03 сарын 13

Ичих юм байхгүй ээ. Япон бол дэлхийн хэмжээний мундаг баг. Харин ч 6:0 ээр хожигдсон нь ядалтаас өөрцгүй. Ичих юмаа бид олох ёстой.

7  |  1
Зочин(203.91.115.47) 2025 оны 03 сарын 13

Олон гишүүнтэй багийн тоглолт Монголчуудад хэзээ ч амжилт авчрахгүй. Учир нь тэд бол бүгд Түгжилийн хойд дүрүүд билээ.

4  |  4
Зочин(203.91.115.47) 2025 оны 03 сарын 13

Олон гишүүнтэй багийн тоглолт Монголчуудад хэзээ ч амжилт авчрахгүй. Учир нь тэд бол бүгд Түгжилийн хойд дүрүүд билээ.

2  |  3
Х.Батсайхан(66.181.185.208) 2025 оны 03 сарын 13

Одоо байгаа түвшин яалт ч үгүй ийм л байна шүү дээ. Манай өсвөрийнхөн 2000-аад оны эхээр Японд бэлтгэл хийж байсан. 0:0 тэнцдэг, 0:1 хожигддог болоод ирэхэд юм заахаа больчихсон гэдэг. Ширээний теннист ч адилхан, манайхаас очсон хүүхдүүд адилхан ана мана өсч торниод ирэнгүүт юм заахаа больчихдог гэж Галаа багш ярьж байсан. Хөлбөмбөгт гадаад дасгалжуулагч авчрах ёстой гээд байгаа минь ”Спортод уламжлал чухал шүү” гэдгийг л хэлээд байгаа ухаантай.

3  |  0
ZOCHIN(103.26.193.48) 2025 оны 03 сарын 13

AMJILT GARGAH BISH AJIL ZOHIOJ TUSUV UREH L ZORILGOTOI HOLBOO SHUUDEE AMDRAHIIN TULD HUL BUMBUGTEI ZURALDDAG TOGTOLTSOOTOI HUL BUMBUGCHID NI MAL SHIG L BDAG

2  |  1
Galaa(64.119.21.18) 2025 оны 03 сарын 13

Tom bagtai togloj muugaas saijirdag yum yund ni ichivhede harin turshlaga togloltiin tuhai surch avna

2  |  0
Нэр(202.55.188.100) 2025 оны 03 сарын 13

Иччихлээ

1  |  2
Монгол(202.179.27.198) 2025 оны 03 сарын 13

Монголчууд хөл бөмбөгөөр олон улсын тэмцээнд оролцож Монголын нэрийг шившиг болгож явах хэрэггүй. Бүхэл бүтэн үеийн туршид хаалга руу нь нэг ч цохилт хийж чадаагүй бас булангийн цохилт хийгээгүй гэхээр ичгүүртэй юм биш үү? Ийм байж талбайд гарч өөрсдийгөө элэг доог болгох хэрэг байгаа юм уу? Аан?

4  |  11
ниссан(59.153.113.231) 2025 оны 03 сарын 13

Хөл Бөмбөг Монгол хүнд огт таарахгүй ,биеийн онцлогт зохицохгүй, амжилт гаргахгүй спортын төрөл юм. Бутэн 70 гаруй жил Монголд тасралтгүй хөгжсөн байхад дэлхийд огт урагшлаагүй, хамгийн сүүлийн байруудын нэгт мөнхийн байж л байдаг.

4  |  10
g(24.252.135.173) 2025 оны 03 сарын 13

Za yah vee unen um l bichsen bna Manaih hol bombogondoo anhaaral muu tavidag Yvan changarna gej baidaj um Holbooniih n terguun gadnaas irsen tuslamj mungiig n husaad baihaar yaj hugjihveedee Neg arzgar huurtei palin hamartai sta baisan daa Terguun n gej

9  |  1
G(66.181.161.84) 2025 оны 03 сарын 13

Unen heljee

1  |  0
B(202.126.89.87) 2025 оны 03 сарын 13

Jo job

2  |  0
Top