Асасэкирюү Б.Дашням анхныхаа шавийг авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 15

Мэргэжлийн сүмогийн Такасаго дэвжээний эзэн болсон Асасэкирюү Б.Дашням анхныхаа гарын шавийг дэвжээндээ элсүүлэн авлаа.

Өнгөрсөн жилийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийн залуучуудын аваргын тэмцээний хүрэл медальт, Японы Биеийн тамирын дээд сургуулийн оюутан Ишизаки Такүма Такасаго дэвжээнд элсэхээр болжээ.

Тэрээр Асашёорюү, Асасэкирюү нарын Мэйтокү дунд сургуулийг төгссөн бөгөөд оюутны сүмогийн тэмцээнд гаргасан амжилтаараа санданмэ зиндаанаас барилдах эрх авчээ. Тэр Такасаго оякатагийн өөрөө хайж олон, дэвжээндээ урьсан анхны шавь нь болж байгаа юм. Ишизаки дөрөвдүгээр сараас дэвжээндээ амьдарч, тавдугаар сарын тэмцээнд анхны башёдоо барилдана. 173 см өндөр, 123 кг жинтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.179.58) 2021 оны 02 сарын 22

Иранчууд монголд муугүй харин ч элэгсэг ханддаг юм билээ. Би Тегранд 2018 онд ”Дэвшилтэд технологи” сэдэвт хуралд оролцож байсан. Тэгэхэд ираны нэг инстутын захирал намайг тэвэрч аваад ах дүү нар минь гэж хэлж байсан нь сайхан санагдаж байлаа. Тэнд монгол үгсүүд нилээдгүй бий. Мөнгөний нэгжид лав ”Түмэн” гэсэн үг байдаг юм билээ. Иранд манай Ил хаант улс байсан тул бидэнтэй холбоотой түүхийн зүйлүүд их байдаг гэж дуулсан.

0  |  2
Sumo(66.181.183.238) 2021 оны 02 сарын 15

namhan um bna

0  |  0
Top