Өчигдөр Тель-Авив Их дуулгын жүдо бөхийн тэмцээний 81 кг-ийн жингийн барилдаан болж өнгөрлөө. Энэ тэмцээнд манай орноос ганц тамирчин оролцсон нь тус жингийн Саид Моллаи байлаа. Цар тахлын улмаас Монголоос баг яваагүй ч Саид Германаас Израильд очиж, оролцсон. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр тэр мөнгөн медаль авлаа. Ираны дайсан Израилийн нутагт болж байгаа тэмцээнд оролцсон түүнийг занан сүрдүүлэх, хэвлэлээр дайрах зүйл их гарч байсан тул сэтгэл зүйн хувьд хэцүү байсан нь ойлгомжтой. Гэхдээ мэдээж Ираны өмнөөс барилдаж байсан үеийн дарамт шахалтыг даваад гараад ирсэн эрх чөлөөт Монгол орны иргэн түүний хувьд энэ мэтийг даваад гарах сэтгэлийн хат байгаа нь ойлгомжтой.
Саидыг Израильд очсон цагаас хойш орон нутгийн хэвлэл финалд Сайид, Изрилийн Саги Муки хоёр таарч барилдана гэж таамаглаж, хүсэн хүлээж байгаагаа бичиж байлаа. Дэлхийн аваргууд өмнө нь таарч байсан удаагүй. Гэвч Муки хоёрдугаар тойрогт Бельгийн Сами Чучид ялагдаад тэмцээнээс гарсан.
Саид эхлээд Азербайжаны Зелим Цкаевыг ялсан.
Дараа нь Италийн Антонио Эспоситог яллаа.
Хэсгийн аваргын төлөө барилдаанд Германы Доминик Ресселийг давлаа.
Хагас шигшээд ОХУ-ын Аслан Лаппинаговыг иппон ялсан.
Аваргын төлөө Узбекстаны Шарофиддин Болтабоевтай барилдаад ялагдлаа.
81 кг
1. БОЛТАБОЕВ Шарофиддин (Узбекистан)
2. МОЛЛАИ Саид (Монгол)
3. ДЕ ВИТ Франк (Нидерланд)
3. ЛАППИНАГОВ Аслан (ОХУ)
Сэтгэгдэл ( 4 )
ene hazar hun yum u
Аварга болох гэж нээх хичээсэнгүй барилдах юм.....
Нөгөө цээжээ дэлддэг Чингисийн монгол ””бөх”-өөр легионер авч байх ч гэж дээ Одоо хятадаас хүнд жинггийн эмэгтэй жу-до ч авах дутаж,..,
Bayar xyrgie.manai tamirchin mundag bn