Нэгдүгээр сард болсон Мастерс тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос Токиогийн олимпын өмнөх чансааны таван тэмцээн явуулахаар болж, бүгдэд нь Их Дуулга гэсэн статус олгосон. Анхны Их Дуулга нь Тель-Авивийн Их Дуулга байлаа. Израиль улс 2019 онд анх Гран При тэмцээн зохиож байсан бөгөөд 2020 оны Гран При, 2021 оны Их Дуулгыг оролцуулаад гуравдахь удаагаа дэлхийн том цуврал тэмцээнийг хүлээн авч байгаа нь энэ юм.
Энэ тэмцээний дараа чансааны оноо олгох Их Дуулга тэмцээнүүд Ташкент (3-р сарын 5-7), Тбилиси (3-р сарын 26-28), Анталия (4-р сарын 1-3), Парис (5-р сарын 8-9) хотуудад болно.
Өчигдөр Тель-Авивт эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг-ийн тэмцээнүүд явагдлаа.
Эрэгтэй
73 кг
1. РАИКУ Александру (Румын)
2. ЭСПОСИТО Жованни (Итали)
3. БУТБУЛ Тохар (Израиль)
3. ТАТАЛАШВИЛИ Нугзари (Гүрж)
81 кг
1. БОЛТАБОЕВ Шарофиддин (Узбекистан)
2. МОЛЛАИ Саид (Монгол)
3. ДЕ ВИТ Франк (Нидерланд)
3. ЛАППИНАГОВ Аслан (ОХУ)
Эмэгтэй
63 кг
1. ТРСТЕНЯК Тина (Словен)
2. ЛЕСКИ Андре (Словен)
3. КРССАКОВА Магдалена (Австри)
3. ВЕРМЕЕР Санни (Нидерланд)
70 кг
1. ПИНОТ Марго (Франц)
2. БУТКЕРЕЙТ Мирьям (Герман)
3. ГАИ Мари Ева (Франц)
3. ВАН ДИЙК Санни (Нидерланд)
Сэтгэгдэл ( 0 )