Бразилын алдарт хөлбөмбөгч Роналдиньогийн ээж Дона Мигелина Ням гарагт коронавирусний халдварын хүндрэлийн улмаас нас барлаа. Дона 71 настай байлаа.
Рональдиньо өнгөрсөн оны 12 дугаар сард ээжийгээ ковидийн халдвараар сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгааг зарлаж байсан. Бүтэн хоёр сар хүнд өвчинтэй тэмцсэн ч Дона ялж чадсангүй.
Дона Мигелина 2007 онд хүүгийн хамт Lay’s чипсийн рекламд тоглож байсныг хүмүүс санаж байгаа байх.
Сэтгэгдэл ( 0 )