Сонгомол барилдааны олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Эстоны бөх Хейки Набигийн шинжилгээнээс хориотой летрозол хэмээх бодис илэрчээ. Энэ бодис нь эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэгддэг бөгөөд булчин хөгжүүлэх үйлчилгээтэй.
Наби 2019 оны ДАШТ дээр хүрэл медаль хүртэж, олимпын эрхээ аваад байсан юм.
Өдгөө 36 настай Наби “Би шокноосоо гараагүй байна. Тэр бодис яагаад миний биед орсныг ойлгох юм алга. Би үргэлж үнэнч шударга барилдаж ирсэн. Дараагийн сорьцыг нээхийг шаардах болно” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )