Хакүхо: Үнэр мэдрэхээ болиод шинжилгээ өгсөн

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 22

Шинэ төрлийн коронавирусний халдвар авч, нэгдүгээр сарын тэмцээнд барилдаагүй их аварга Хакүхо өнөөдөр бэлтгэлийн дараа сэтгүүлчдэд ярилцлага өглөө.

Халдвар авснаа мэдсэн нь нэгдүгээр сарын 3-нд шинэ оны анхны бэлтгэлийн үеэр гэнэ.

“Хорь орчим барилдана даа гэж бодоод бэлтгэл хийж байтал 10 барилдаад л амьсгаа давхцаад илүү чадаагүй. Хачин юм даа гэж бодоод. Бэлтгэлийн дараа чянко идэх гэж байтал Энхо “Муухай үнэртэй будаа вэ” гэж хэлэхийг сонслоо. Үнэртээд үзтэл ямар ч үнэр мэдрэгдсэнгүй. Ингээд л коронавирус гэж мэдээд шинжилгээ өгсөн. Миний хувьд үнэрлэх мэдрэмж алдагдсан төдийгөөр өнгөрсөн ч хаана, хэзээ авснаа огт мэдэхгүй. Коронавирус ч аюултай эд юм” гэж ярьжээ.

5-ны өдөр хариу эерэг гарахад “Яагаад би гэж” гэж шоконд орсон гэнэ. Ес хоног эмчлүүлээд эдгэрч, одоо биед ямар нэг зовиур, өөрчлөлт байхгүй, бэлтгэлдээ орсон байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.75) 2021 оны 02 сарын 22

Эрүүл энхийг хүсье Хакухо аваргадаа заавал 50 түрүүлээрэй энэ агуу амжилт шүү чаднаа

0  |  0
Irgen(192.82.67.243) 2021 оны 02 сарын 22

Amjilt avargaa aguu shuu

0  |  0
Эрдэнэхүү(66.181.161.3) 2021 оны 02 сарын 22

Аваргадаа амжилт доор хаяж 50 түрүүлнэ шүү

0  |  0
140(66.181.188.70) 2021 оны 02 сарын 23

Goodboy

4  |  0
Top