Ирэх сарын 10-14-нд Буриадын Улаан-Үдэд ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болно. Чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн өмнө нь 1981, 1990 онд Буриадад явагдаж байжээ. Тэр үед ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээн байв. 1981 онд Борис Будаев мөнгөн медаль хүртэж байсан бол 1990 онд Сергей Замбалов түрүүлж, Борис Будаев мөнгө, Александр Бардаханов хүрэл медаль авч байсан байна. Энэ удаад буриад бөхчүүд бүх жинд медаль авах зорилготой байгаа гэнэ. Олимпын өмнөх УАШТ гэдгээрээ онцлог бөгөөд Японтой ойрхон тул Улаан-Үд хот зохион байгуулагчаар сонгогджээ.
Энэ жилийн ОХУ-ын АШТ-д Абдулрашид Садулаев (97 кг), Шамиль Шарипов (125 кг) хоёроос бусад шигшээ багийн бүх тамирчин оролцоно. Шамиль Шарипов улсын аваргын тэмцээнээс 7 хоногийн дараа Унгарт болох олимпын эрхийн тэмцээнд оролцоно. Хэрэв тэр эрхээ авч чадах юм бол 125 кг-ийн улсын аварга болсон бөхтэй халз барилдаан хийж, хэн ялсан нь Европын аваргад оролцох юм. Абдулрашид Садулаев ч мөн жингийнхээ улсын аваргатай халз барилдаан хийх болно.
Буриадын шигшээ баг
57 кг
Алдар Бальжинимаев
61 кг
Жаргал Дамдинов
Тамир Гармаев
Булат Баясхолонов
65 кг
Эрдэм Будажанаев
Баясхалан Очиров
Даша Шарастепанов
70 кг
Булат Батоев
Евгений Жербаев
Очир Доржиев
Алексей Боровицкий
74 кг
Буян Цыренов
Никита Жаргалов
79 кг
Буянто Шадапов
Алексей Сабидаев
86 кг
Барас Базаров
Виктор Будаев
92 кг
Цэдаши Дугаров
97 кг
Алексей Анищик
Алдар Дондоков
125 кг
Балдан Цыжипов
Батор Доржиев
Сэтгэгдэл ( 1 )
Оросын аварга шалгаруулах тэмцээн маньд ямар хамаа байна, хэн энийг сонирхох юм бэ