Их Британийн жүдоч Салли Конвэй зодог тайлснаа зарласан нь жүдогийн ертөнцөд шок гэхээсээ илүү гайхшрал төрүүлээд байна. Хэдий 34 настай ахмад тамирчин ч Токиогийн олимпийн наадмаас тавхан сарын өмнө яагаад зодог тайлав? Салли эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн чансаанд 4197 оноотойгоор 9-д бичигдэж байгаа. Энэ нь олимпын наадамд баталгаатай оролцоно гэсэн үг билээ.
Салли Конвэй Риогийн олимпын хүрэл медаль, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальтай, Мастерс, Их Дуулга, Гран При тэмцээнүүдийн 7 алт, 5 мөнгө, 8 хүрэл медальтай.
Тэрээр “Би зодог тайлах цаг ирэхэд эргэлзэх зүйлгүй жүдогоо орхино гэсэн бодолтой байсан. Тэр үе иржээ. Хэрэв Токиогийн олимп 2020 ондд болсон бол би 100% оролцох байсан. Өнгөрсөн нэг жил би олон зүйлийг бодлоо. Хүмүүс яагаад олимпын өмнө зодог тайлж байгаа юм гэж асуух юм. Харин би одоо яг зөв цаг нь гэж шийдсэн. Би их спортод үзүүлсэн амжилтдаа сэтгэл хангалуун байна. Одоо ирээдүйгээ харах цаг болсон” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Олимп ч худлаа боллоо гэдгийг гадарлаад л зодог тайлж байгаа ш дээ, мэдээж
Бас л хийморьтой дайчин \nсайхан барилдаантай бөх шүү ! Ялчихаад баярлаад инээж байгааг нь харахад өөрийн эрхгүй дагаж баярладаг даа !