Мэргэжлийн сүмогийн Минэзаки ояката ирэх тавдугаар сард 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах тул тус дэвжээ Хаврын тэмцээний дараа хаагдахаар болжээ.
Одоогийн байдлаар Минэзаки дэвжээнд санданмэ зиндааны 4, жониданы 3 бөх бүртгэлтэй байгаа. Тэд Шибатаяма дэвжээнд шилжих юм байна.
Минэзаки ояката 1988 онд дэвжээгээ байгуулсан. 2012 онд Ханакаго дэвжээ эдийн засгийн байдлаас болон хаагдахад тус дэвжээний монгол бөх Аравашиг дэвжээндээ авч байсан. Араваши Минэзаки дэвжээний анхны бөгөөд сүүлийн сэкитори цолтой бөх болон түүхэнд үлдлээ.
Сэтгэгдэл ( 2 )
hehe hamaagvi bsiin bol yundaa orj vzsiimdee kkkk
Нэг дэвжээ байтугай нэлээн хэд, буур сумо тэр чигтээ хаагдсан ч сонин биш ээ хее, маньд падгуй хэрэг