ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын баярын мэндчилгээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 26

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын баярын мэндчилгээ

Лозанн хот, Швейцарь улс

Эрхэм хүндэт Ерөнхийлөгчийн амар мэндийг эрэн мэндчилье,

Монголын Үндэсний Олимпийн Хороо байгуулагдсаны 65 жилийн ойн баярын энэхүү онцгой дурсгалт өдөр миний бие та бүхний баяр хөөрийг хамтдаа хуваалцаж буйдаа туйлын  баяртай байна.

Монголын үндэсний олимпийн хорооны өнгөрсөн он жилүүдэд гаргасан олон талт ололт амжилт, спортын хөгжлийг өндрөөр үнэлж, түүхэн чухал ойг тохиолдуулан та бүхэнд баяр хүргэж буйг минь хүлээн  авна уу!

Монголын тамирчид, аваргууд эх орноо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн спортын гүрэн болгож чадсан бөгөөд үеийн үед залгамжлах спортын ховор нандин өв соёлыг бүтээсэн нь сайшаалтай. Энэ үйлсэд ОУОХ-ны гишүүн Батболдын Баттүшиг хамтарч ажилласаныг дурьдах нь зүйтэй.

Эх орондоо олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэн, тамирчдаа уриалан дуудаж, олимпийн наадамд өрсөлдөхөөр гаргуун сайн бэлтгэл сургуулилт хийж буйд ОУОХ сэтгэл ханамжтай байгаа бөгөөд та бүхэн түүхт ойгоо  ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсье.

МҮОХ нь "Токио-2020", "Бээжин-2022" өвлийн наадамд оролцоно гэдэгт миний бие итгэл дүүрэн, сэтгэл амгалан буйгаа илэрхийлж, ингэснээр спорт-олимпизмийг 65 жил бүтээсэн та бүхний үйл мөнхрөхийн билгэдэл гэж өөдрөгөөр үзэж байна.

Ойн баяраа тавтай сайхан тэмдэглэхийг дахин хүьсе!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 02 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Top