Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
Төлөвлөгөөг :
- Идэвхтэй, эрүүл үндэстэн
- Ялагч үндэстэн
- Спортын эко систем бүрдүүлэх
- Спорт-Хөдөлгөгч хүч
- Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Мөн дээрх уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулах боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
МОНГОЛЧУУД ЭРДЭМТЭН, ДОКТОР, ПРОФЕСОРУУДАА ЯАГААД ГАРГАХГУЙ БААХАН БӨХ ТОЛГОЙДОО ЗАЛАХ БОЛОВ ОО, ЭНЭ НЭГ Л ГАДНЫХНЫ БОДЛОГО ЯВААД БАЙНА ДАА. ҮНЭНДЭЭ ГУТАРЧ БАЙНА
Түвшинбаярыг үасагт үөвлөнө гэхээр нэг л сэтгэлд буухгүй байна. Тэр жил Батэрдэнэ авөргыг Батлан Хамгаалахын сайд болоход монголчууд өмнөөс нь ичиж үхэх шахсан. Сумъяабазарыг хотын дарга болоход Улаанбаатарчуудад айх гайхах хосолсон. Цэрэнпунцагийг УИХ д ороод ирэхэд амьсгаа давчидсан. Сүхбатыг зайлахад дотор уужирсан. Харин көкшүзан Батбаярыг бол дэмжсэн. Ийм л байна. Ийм хүнээс зөвлөгөө авч байгаа бол маш чадамжгүй арчаагүй засаглал юм байна даа ОюунЭрдэнэ залуу коммунистоо.
Balinchaa avaaach ee . Buh nuh suveer shurgalaaad l bhiin 1 neg yum
Баахан бакь гарууд