Бээжин~2022 Өвлийн XXIV oлимпийн наадмын албан ёсны урилга МҮОХ~нд  ирлээ

2021 оны 02 сарын 26

Уг цагаан олимп нь 2022 оны II сарын 4~нөөс 20~ны өдрүүдэд Бээжин (Мөсний төрлүүд) & Жан~зя~коу (Жанчхүүгийн даваа, цасны төрлүүд)~д зохиогдох юм. Ингэснээр өмнөд их хөршийн нийслэл нь зун (2008) + өвлийн олимпийн наадмыг  хүлээн авсан дэлхийн цорын ганц хотоор тодорлоо.

Монголын баг тамирчид түүхэндээ анх удаа Иннсбрук~1964 өвлийн олимпод цана, биатлон, тэшүүрийн төрлөөр оролцон, олимпийн салхийг хагалсан билээ. Түүнээс хойш  14 удаагийн цагаан олимпод (1976 оноос бусад)  Монгол улсын төрийн далбаа намирсан ажгуу. Бээжин~2022 өвлийн олимпод 7 төрлөөр 109 багц медалийн төлөө дэлхийн 90 шахам улсын тамирчид өрсөлдөх төлөвтэй байна. (Пёнчан~2018 олимпод 92 орны 2922 тамирчин оролцсон) Тавин долоон жилийн өмнө эх орноо төлөөлөн тэшүүрийн Л.Цэнд (Тугч), Л.Дашням, Ц.Лхамжав (эм), гүйлтийн цаначин Д.Баадай, С.Нацагдорж, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Пүрэвлоов (эм), Ж.Жавзандулам (эм), биатлончин Ц.Данзан, Т.Лхамсүрэн, Б.Дашгай, Б.Дамдинжав (Хоёул 2 төрөлд давхар оролцсон)  нар Иннсбрук~1964  олимпод яралзтал оролцон, эх орныхоо алтан соёмбот далбааг анхын анх олимпийн тэнгэрт мандуулжээ. Дараагийн цагаан олимп 2026 онд Италийн Милан~Кортина хотод болно.

CITIUS ALTIUS FORTIUS !

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 27

Чаргаар гулгаж машинтай мөргөлдөж асуудал үүсгэдэг монголчуудыг басамжилсан урилга юм шиг санагдлаа. Өвлийн спортын төрлөөр скандинавын орнууд, Австри Францын тамирчид гайхалтай. Монголчууд хаана ч юугаар ч хэт өрөвдөлтэй царайлсан эх орон нь авилгад идэгдэж хөгжлөөр хоцрогдсон ядуу буурайгийн зовлонгоо чирч тэмцээнд оролцдог хэдэн тамирчмнтай.

0  |  0
Top