Златан Ибрагимович VS Леброн Жеймс

2021 оны 02 сарын 27

Италийн Милан багийн швед довтлогч Златан Ибрагимович сагсан бөмбөгийн Лос-Анжелес Лейкерс багийн од Леброн Жеймсыг хэт улстөржиж байна гэж шүүмжиллээ.

Ибра “Леброн бол НБА-гийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг. Тэр талбай дээр гайхамшгийг бүтээдэг. Гэхдээ би тамирчид улстөрд орохын эсрэг байдаг. Хүн болгон өөрийн ажлаа л хийх ёстой. Би хөлбөмбөгч хүн хөлбөмбөгөө л тоглож байгаа. Намайг дэмждэг маш олон хүн бий. Энэ нь намайг улстөрд ороод, тэдэнд нөлөөлж, сурга гэсэн үг биш. Олон алдартан үүн дээр алдаж байна. Тэд өөртөө хэт итгэлтэй, бүх юманд амжилт олж чадна гэж үздэг. Харин би тэднийг улстөрөөс хол бай гэж хэлмээр байна. Ганц Леброн ч биш” гэж ярьсан байна.

Харин  Леброн Жеймс тун удалгүй хариуг нь барьсан юм. Леброн “Буруу санагдсан зүйлээ шүүмжлэхгүй байж би чадахгүй. Би нийгмийн шударга ёс, тэгш байдал,  хүмүүсийг хамгаалахын төлөө тэмцдэг. Манай нийгэмд болж байгаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, сонгогчдод дарамт үзүүлэх зэрэг олон буруу зүйлийг эсэргүүцдэг. Би энэ бүхнийг өөрийн биеэр амссан. Манай сургуульд сурдаг 300 хүүхэд өдөр бүр энэ асуудалтай тулгардаг. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй, тэр нь би юм. Би өөрийн алдар нэрээ манай улс, дэлхий дахинд болж байгаа муу муухай бүхнийг илчлэхэд зориулдаг. Миний үзэл бодол ямар нөлөөтэйг мэдэж байгаа болохоор би зөвхөн ганц спортод шигдээд суухгүй. Златан 2018 онд Шведэд буцахдаа өөрийгөө нэрнээсээ болоод ялгаварлан гадуурхагдаж байна гэж ярьж байсан шүү дээ. Түүнээс ийм шүүмжлэл сонсоход хачин байна” гэж USA Today-д ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top