Харцага цолтнуудын барилдаан 3-р сарын 14-нд болно

2021 оны 02 сарын 28

Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цуцлагдаад байна. Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан тэмцээнд оролцох тамирчдын тоо,  зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдааныг зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан 2021 оны 03-р сарын 14-ний ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.112.153) 2021 оны 03 сарын 01

Оюунболд мэтийн овилгогүй допингчидыг хөдөө үхрийн оронд анжис чирүүлж ажил хийж амьдардаг гэдгийг ойлгуул. Хүний мөнгө авчихаад урдаас нь зодоод өгдөггүй новшийг.

1  |  0
Мэндээ(66.181.161.54) 2021 оны 03 сарын 01

Наад мэдлэг боловсролгүй бүдүүн гахайнуудыг хөдөө мал, уурхай, газар тариалан, авто зам барих ажилд ажиллуулах хэрэгтэй...

1  |  0
Иргэн(49.0.154.59) 2021 оны 02 сарын 28

Энэ бөхийн ноцолдооноо болиочэээ. Бөөн хэрүүл, допингчингууд юугий нь үздэг юм. Харцага ч гэнэ үү болжмор ч гэнэ үү хэнд хэрэгтэй юм. Манай монголын ард түмэнд л лав ямарч ач тусгүй ноцолдоон шүү.!!!

0  |  0
zochin(66.181.180.101) 2021 оны 02 сарын 28

Udur bur barildval sain baina. tegeed zuragtaar damjuulj baigaarai

0  |  0
Сэргийл(142.129.116.240) 2021 оны 02 сарын 28

Зүгээр сууж чадахгүй бас вирус тараана гэнээ. Заваан тарган, хөлс, буртаг үнэртсэн юмнуудын ноцолдохыг харах гэж яваад өвчин тусваа.

1  |  0
zochin(192.82.69.50) 2021 оны 02 сарын 27

barildana geed l baykh yumaa ,

0  |  0
Top