Жүдо: Дагестанд болсон тэмцээн дээр зодоон боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 28

Энэ сарын 27-нд Дагестанд болсон 23 хүртэлх насны залуучуудын жүдо бөхийн тэмцээн дээр олон нийтийг хамарсан том зодоон боллоо.

Зодоон дагестан, осетин хөгжөөн дэмжигчдийн хооронд эхэлж, сүүлдээ тамирчид, дасгалжуулагч нар ч оролцсон байна. 73 кг-ийн жингийн барилдаад Дагестаны Абдулкадир Абдулкадиров, осетийн Сармат Голоев нар хугацаа сунган, 10 орчим минут барилдаад дагестан тамирчин ялжээ. Үзэгчдийн суудалд байсан дагестан балиашгууд УРА хэмээн хашгарахад дэргэд нь байсан осетин залуу үг сөрөн маргалдсанаар зодоон эхэлсэн ажээ.

Дагестаны жүдо бөхийн холбооны тэргүүн Хабиб Магомедов РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Маш хүнд барилдаан болж, шүүгч нарт ч их хэцүү байсан. Зодоон гарсанд харамсаж байна. Уг нь өнөөдөр өрсөлдөөнтэй маш сайхан тэмцээн болж байсан. Бид ОХУ-ын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг Дагестанд хүлээн авах хүсэлт гаргаад байхад ийм асуудал гарлаа. Бичлэгийг сайтар шалган үзэж, зодоонд оролцсон тамирчдын барилдах эрхийг хасах болно” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haha(103.26.195.238) 2021 оны 03 сарын 03

Soliotio har sdanuud ve

0  |  0
Top