22 монгол бөхтэй Хаврын тэмцээний банцүкэ

2021 оны 03 сарын 01

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 14-нд Токиод эхлэх Хаврын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа.

Зүүний манлай Хакүхо ирэх тэмцээнд 45 дахь түрүүгээ авахын төлөө барилдана. Хакүхо дээд зиндаанд дэвшсэнээсээ хойш 100 башё дараалан дээд зиндаанд барилдаж байгаа. Озэки асан Кайогийн 107 башёг давахад бас нэгэн түүхэн амжилт тогтоох юм. Харин ёкозүна Какүрюүгийн хувьд зодог тайлах эсэхээ шийдэх чухал тэмцээн болно.

Озэки нарыг Шёодай тэргүүлж, Асанояма удааллаа. Ёкозүна цолны төлөө өнгөрсөн башёд зүтгээд бүтэлгүйтсэн озэки Такакэйшёо 3 дахь удаагаа кадобан болж байна. Зүүний сэкивакэ Тэрүнофүжи Хаврын тэмцээнд 10 давахад озэки цолоо эргүүлэн авах ёстой.

Дээд зиндаанд шинээр дэвшсэн бөх байхгүй. Өнгөрсөн башёд жюүрёод түрүүлсэн Цүрүгишёо болон Хидэноүми нар макүүчид дахин дэвшсэн. Хидэноүми маэгашира Тобизарүгийн ах бөгөөд дээд зиндаанд ах дүүс хамт барилдах нь 2014 оны Чиёоотори, Чиёомарү нараас хойш тохиолдож байгаа хэрэг юм. Өнгөрсөн тэмцээнд маэгаширагийн 8-д бичигдэж байсан Токүшёорюү жюүрёод уналаа. Дээд зиндаанд түрүүлснээсээ 5 тэмцээний дараа жюүрёод унаж байгаа нь түүхэнд сөрөг нэгэн рекорд болон тэмдэглэгдэн үлдлээ. Хөл хорионы дэглэм зөрчин, 3 тэмцээн барилдах эрхээ хасуулсан Аби макүшитагийн барууны 56-гаас барилдаж эхлэх юм.

Шинэ банцүкэд 44 дэвжээний 652 бөхийн нэр тэмдэглэгдсэн. Өнгөрсөн тэмцээнээс 13-аар цөөрчээ. Хамгийн олон бөхтэй нь 30 сүмочтой Садогатакэ дэвжээ. Араас нь 28 бөхтэй Кисэ, 27 бөхтэй Таманои дэвжээ жагсаж байна.

Монголоос дээд зиндаанд 8, жюүрёод 3 бөхтэй, нийт 22 сүмоч барилдана.

НЭГДҮГЭЭР САРЫН ТЭМЦЭЭНИЙ БАНЦҮКЭ

Хакүхо Ёкозүна Какүрюү

Шёодай Озэки Асанояма

Такакэйшёо Озэки

Тэрүнофүжи Сэкивакэ Таканошёо

Такаясү Комүсүби Митакэүми

Дайэйшёо Комүсүби

Такарафүжи Маэгашира-1 Ооношёо

Хокүтофүжи М-2 Вакатакакагэ

Мэйсэй М-3 Шиманоүми

Кирибаяма М-4 Миёогирюү

Эндо М-5 Окиноүми

Тамаваши М-6 Ичиножёо

Точиношин М-7 Кагаяки

Котоновака М-8 Тобизарү

Чиёонокүни М-9 Хоошёорюү

Мидорифүжи М-10 Рюүдэн

Чиёотайрюү М-11 Котошёохо

Акисэяма М-12 Аойяма

Тэрүцүёоши М-13 Чиёошёома

Котоэко М-14 Цүрүгишёо

Ютакаяма М-15 Хидэноүми

Кайсэй М-16 Дайамами

Монгол бөхчүүд

Жюүрёо

Б-5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

Б-7 Азүмарюү С.Тодбилэг

З-9 Миторюү Б.Төрболд

Макүшита

Б-2 Дайшёохо Ч.Шижирбаяр

З-5 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-8 Сакигакэ Я.Баттүшиг

Б-9 Тамашёохо Э.Энхманлай

Б-15 Хокүсэйхо Э.Даваанинж

З-41 Дайтэнма Н.Чинзориг

З-45 Ёошёояма Б.Анхбаяр

Санданмэ

Б-14 Дэванорюү Т.Тэмүүлэн

Б-36 Саданохикари Д.Наранцогт

Жонидан

Б-33 Кагамио Б.Нанжид

З-49 Араүма Б.Төртогтох

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Davgaa(66.181.190.74) 2021 оны 03 сарын 02

Ooo iim yum bsaar l bgmuu .yg yaadag sport yum bol ?

0  |  1
Зочин(202.9.40.61) 2021 оны 03 сарын 02

Ананд 10-аас дээш даваад, Даваажаргал түрүүлээд, Ганэрдэнэ озэки болоод, Даваанинж жүрьёод дэвшээрэй.

11  |  0
Г. Борхүү(103.229.123.37) 2021 оны 03 сарын 02

Хаврын барилдаанд аврага арслангууд бүгд зодоглох нь ээ. Ганэрдэнэ дүү минь арслан цолоо эргүүлэн авч дэмжигч олноо баярлуулана шүү

5  |  1
Г. Борхүү(103.229.123.37) 2021 оны 03 сарын 02

Хаврын барилдаанд аврага арслангууд бүгд зодоглох нь ээ. Ганэрдэнэ дүү минь арслан цолоо эргүүлэн авч улам их амжилттай барилдана шүү.

2  |  0
Top