Александр Богомоев ковидийн улмаас УАШТ-д барилдахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Ирэх сарын 10-14-нд Буриадын Улаан-Үдэд ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болно. Олимпын өмнөх УАШТ гэдгээрээ онцлог бөгөөд Японтой ойрхон тул Улаан-Үд хот зохион байгуулагчаар сонгогджээ.

Олимпын багт багтахын төлөө өрсөлдөх тун чухал тус тэмцээнд Буриадын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Гэхдээ Буриадын багт багийн лидер Александр Богомоев багтаагүй нь бөх сонирхогчдын гайхлыг төрүүлсэн.

Буриадын Спорт, залуучуудын бодлогын сайд Вячеслав Дамдинцурунов энэ талаар мэдээлэл хийлээ.

“Харамсалтай нь Александр Богомоев үнэхээр энэ удаагийн УАШТ-д оролцохгүй. Тэрээр шинэ төрлийн коронавирусний халдвар аваад эдгэсэн. Гэхдээ маш хүнд хэлбэрээр өвчилсөн тул одоо бүрэн хэмжээний бэлтгэл хийх боломжгүй байгаа. Формдоо ортол цаг хугацаа шаардлагатай. Өнгөрсөн жил Буриадын олон бөх халдвар авсны нэг нь Александр байлаа. Тэр 10 дугаар сард Наро-Фоминскт болсон улсын аваргад оролцож чадаагүй. Энэ жилийн УАШТ-д ч оролцохгүй тул Богомоев Токиогийн олимпын шигшээ багт бараг багтахгүй боллоо” гэж мэдээлсэн байна.

Буриадын шигшээ баг

57 кг

Алдар Бальжинимаев

61 кг

Жаргал Дамдинов

Тамир Гармаев

Булат Баясхолонов

65 кг

Эрдэм Будажанаев

Баясхалан Очиров

Даша Шарастепанов

70 кг

Булат Батоев

Евгений Жербаев

Очир Доржиев

Алексей Боровицкий

74 кг

Буян Цыренов

Никита Жаргалов

79 кг

Буянто Шадапов

Алексей Сабидаев

86 кг

Барас Базаров

Виктор Будаев

92 кг

Цэдаши Дугаров

97 кг

Алексей Анищик

Алдар Дондоков

125 кг

Балдан Цыжипов

Батор Доржиев

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top