Нигерид 236 см өндөр сагсан бөмбөгч тодорч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Нигерид 236 см өндөр залуу сагсан бөмбөгч гарч ирэн, олныг шуугиулж байна. Абиодун Абегоке хэмээх тэр залуугийн бэлтгэл хийж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд маш олон хүн үзээд байгаа юм. Мэдээж тэр төвийн тоглогч.

Абегоке НБА-гийн түүхэн дэх хамгийн өндөр тоглогч болох Румын улсын Георги Мурешанаас 5 см өндөр. Одоогийн байдлаар НБА-д хамгийн өндөр тоглогч бол Бостон Селтикс багийн Тако Фолл. Тэр 229 см өндөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top