Тайз, дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэсэн өвөрмөц дүр, дахин давтагдашгүй авьяас мэдрэмж, ур чадвараа харуулж яваа “Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Та юуны өмнө өөрийнхөө төрж өссөн нутгийнхаа талаар дурсана уу?
-Аав, ээж минь Говь-Алтай аймгийн хүмүүс. Би Говь-Алтай аймагт төрсөн. Алтайн уулс руугаа жил бүр тэмүүлэн очдог, нутагтаа их элэг сэтгэлтэй хүн. Төрсөн нутагтаа зургаадугаар ангиа төгсөөд аравдугаар ангиа дүүргэтлээ Партизаны сангийн аж ахуйд өссөн. Би ээжийгээ 40 настай байхад нь төрсөн хэнз хүүхэд л дээ. Хэдийгээр айлын хэнз хүүхэд боловч тийм эрх танхи өсөөгүй, дүрсгүйтэж ээжээсээ их л жавтий хүртдэг байж билээ /инээв/.
Аравдугаар ангиа төгсөөд Пapтизaны сангийн аж ахуйд долоон жил янз бүрийн ажил хийж үзсэн. Сургуулийн слесарь, захиргааны жижүүр хийж явахдаа ч жүжигчин болно гэсэн мөрөөдлөө орхиогүй байсан. Тэгээд л 1999 онд 25 настайдаа Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2003 онд төгссөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
-Та жүжигчин болох сэжүүрийг анх ямар сэрэл мэдрэхгүйгээр атгасан бэ. Тухайн дүрийг хамаг л тархи, оюун, бие сэтгэлээрээ дамжуулж илэрхийлнэ гэдэг ямар байдаг бол?
-Тавдугаар ангидаа сургуулийнхаа тэргүүний уран уншигч болоод тэр жилдээ Сангийн аж ахуйн ёолконд уригдан шүлгээ уншсан. Тэр үедээ нутгийн хүмүүсээсээ магтаал урам авч би жүжигчин болно доо гэж мөрөөдөж эхэлсэн. Дур сонирхлоо хөгжүүлж, түүндээ үнэнч байхад л хувь заяа гэдэг зөв замд нь залаад явчихдаг юм байна. Жүжигчний мэргэжил гэдэг хүн судлалын ухаан гээд л олон янзаар тайлбарладаг. Надад байгалиас заяасан жижигхэн авьяасаа л хөгжүүлж, зөв л байх хэрэгтэй юм шиг санагддаг. Барилгын өрлөгчин хүртэл нэг тоосгоны өнцгийг зөв өрөхгүй бол байшин нурна биз дээ. Тэгэхээр ямар ч хүн мэргэжилдээ үнэнч, хайртай, хариуцлагатай, зөв л явах нь чухал. Жүжигчин хүнд маш их шунал, сониуч зан хэрэгтэй. Шунал гэдэг нь дүр бүтээхийн шунал, дүрдээ дурлахын шунал юм.
-Жүжигчин болно гэхэд ээж тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Намайг анх жүжигчин болно гэхэд "Миний хүү хэрэггүй. Өндөр нуруутай, царай зүс сайтай хүмүүс жүжигчин болдог юм. Миний хүү ийм жижигхэн, үрчийчихээд малаа л сайн хариул” гэдэг байсан. Би тэгэхээр нь "Та хүүгээ ингэж хэлээд байхдаа яах вэ дээ. Би шарандаа заавал жүжигчин болно доо” гээд жүжигчин болсон доо. Тэгээд миний хамгийн анхны "Монголын нууц” жүжгийг минь үзээд ээж минь маш их баярлаж байсан. Харин муугүй жүжигчин болох нь гэсэн үнэлэлт, дүгнэлтийг үзэгчид маань өгч урам зориг хайрласан.
-Та багш нарынхаа талаар дурсан яриач, шавь нартаа юу гэж захидаг байсан бэ?
-Би Кино Урлагийн дээд сургуульд оюутан болж ороод Ардын жүжигчин Д.Мэндбаяр болон П.Цэрэндагва багшийнхаа шавь нь болсон. Хоёр багш маань жүжигчин болох үндэс суурийг тавьж, жүжигчний уран чадвараас гадна хүний мөн чанар гэдэг ямар чухал зүйл болох талаар ухааруулсан. Харин хошин урлагийн “Маск” продакшнд орохдоо жүжигчин Ж.Мөнхсайхан бид хоёр багш, шавийн барилдлагатай болж байлаа. Олонд танигдсан дүрүүдийн ард Мөнхсайхан ах минь байдаг. Дүр бүхэнд минь зөвлөж туслахаас гадна амьдралд минь нөмөр нөөлөг болсон сайхан хүн.
-Таныг “360 градус” хошин мэдээллийн хөтөлбөрөөс уран бүтээлийн гараагаа эхэлснийг хүмүүс мэддэг. Хошин урлагаар дамжуулж нийгмийн болж бүтэхгүй зүйлийг элэглэж хүргэнэ гэдэг урлагийн нэг том төрөл. Гэвч зарим хүмүүс хошин урлагт шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар таны бодол?
-“360 градус” хошин мэдээллийн хөтөлбөр гэдэг нь улс төрийнхийг хатгасан, шоглосон, ёгтолсон нэвтрүүлэг байсан л даа. Улс оронд болж бүтэхгүй байгаа зүйлс, махны үнэ, замын түгжрэл гээд нийгмийн олон асуудлыг хошин маягаар хүмүүст хүргэж байсан. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг л 360 градус эргүүлж байгаа хэрэг л дээ. “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг хэдээс хэдэн насныхан үзэх билээ. Үүнийг хошин хэлбэрээр хийхэд хэдэн хүнд хүрэх билээ гэдгээ бодсон. Хүмүүс улс орон нь хөгждөггүй газарт хошин урлаг байдаг гээд л шүүмжилдэг. Гэвч хошин урлаг гэдэг чинь нийгэмд болохгүй байгаа зүйлийг ард түмэнд илүү амархан хүргэж болдог. Үзэгчдийг инээлгэхэд ухаан хэрэгтэй гэж би хэлэх дуртай. Монголд хошин урлаг продакшны хэмжээнд маш сайн хөгжсөн. Нэг тоглолт дээр инээдмийн төрлөөс гадна драм тоглолтыг ч шигтгэж өгдөг. “Маck" продакшны хувьд дэлгэц, цирк, сонгодог бүжиг, драмтай цогцлоож үзүүлбэрээ үзүүлэхийг хичээдэг. Бид “360 градус” хошин хөтөлбөрөө гурван жил хүргээд өөр, өөрийн уран бүтээлийн замаа хөөгөөд сайн сайхан ажиллаж, амьдарч байна. Би 2006 онд “Маck" продакшн хэмээх айлын нэг гишүүн болсон доо.
-Та анх "Маск” продакшнд ямар шалгуураар орж байсан бэ?
-"Маск” продакшныг анх байгуулагдахад нь л орж байлаа. Тухайн үед М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан ах, Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, Э.Алдар бид хэд энэ хамтлагийн гишүүд болж байлаа. Намайг "360 градус”-аас анх хараад продакшндаа авах санаа төрсөн байх. "Маск" продакшны тоглолт болгон нэрнээсээ эхлээд “Монгол хүн та инээмсэглэ”, “Монгол төгрөг мандтугай” гэх зэргээр бусдыг уриалан дуудсан, утга агуулгаасаа ч нийгэмд хандсан, нийгэмд нөлөөлж чаддаг. “Маск” продакшн маань шинэ орсон уран бүтээлчдээ жүжигчин болгохоос гадна хувь хүн болгож төлөвшүүлдэг шүү. М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан нарыгаа энэ гал голомтын тулгын гурван чулуу гэж хэлнэ.
-Таны тоглосон дүрүүдээс өөртөө ханадаг ямар дүр байдаг вэ?
-“ТВ5” телевиз “Чонын алтан шагай” гэдэг кино хийгээд намайг тоглооч гэж урьсан юм. Анх надад санал тавьсан дүр нь хүүхэмсэг дүр байгаад надаас хол санагдлаа. Зохиолоо харжээ байсан чинь Содов гээд дүр байна шүү, тэгэхээр Содов гэдэгт хэн тоглох юм гэсэн чинь эзнээ олоогүй гэж байна. Наад дүрд чинь би тоглочихъё гээд авчихсан /инээв/. Дүрдээ шунаж, дурлаж тоглох гоё байдаг. Хөдөө гадаа явж байхад хүмүүс “Чонын алтан шагай”-н Содов гээд таньдаг. Тухайн дүрээ муу хүн гэж бодох бус, амьдралын төлөө тэмцэж л яваа нэгэн гэж бодож тоглосон. Багш маань “Тоглож байгаа дүр бол чиний төрүүлсэн хүүхэд. Ямар ч хүн төрүүлсэн хүүхдээ муу гэж голдоггүй шүү дээ. Яг л үүнтэй адил” гэж заадаг байсан.
“Маck" продакшнны “Соёлын довтолгоон” киноны хөрөнгөө хураалгасан хүний дүрд их дурлаж тоглосон. Миний хамгийн хайртай дүр маань “Хар сувдны нууц” киноны Дүлий Чинбаа юм. Энэ дүрд тоглуулсан Г.Алтаншагайдаа баярлаад л явдаг даа.
-Тайзны урлаг, дэлгэцийн урлагт тоглох арга барил нь тэс ондоо болох байх. Тийм үү?
-Өөр байлгүй яахав. Дэлгэцийн урлагаас тайзан дээр гараад тэвдэж сандрахаас эхлээд хэцүү үе байсан. Тайзан дээрээс зритель харагдахгүй, хамаг анхаарлаа жүжигтээ хандуулаад, хэлэх үгээ бодсоор байгаад таарна. Өвдөг салгалаад, гар чичирдэг байлаа. Одоо бол зрительтэйгээ харьцаад, таньдаг хүн сууж байхыг ч олж харахтайгаа болсон. Тайзны тоглолт дээр 100-ны 80 хувьтай тоглодог бол дэлгэцийн урлагт 40 хувьтай тоглодог. Дэлгэц гэдэг харцны хөдөлгөөнийг нарийн харуулах учир хэтрүүлж тоглож болдоггүй чимхлүүр нандин мэдрэмж шаарддаг. Тайзан дээрээс үзэгчдийн суудлын хамгийн арын суудалд сууж байгаа хүнд өөрийнхөө тоглолтыг хүргэхийн тулд далайцтай, хэтрүүлэгтэй тоглох хэрэгтэй. Тайзан дээр тоглосны дараа маш их ядардаг шүү. Мөн тайзны уран бүтээл гэдэг өнөөдөр жаахан дулимагхан хийчихвэл маргааш түүнийгээ сайжруулаад, үзэгчдэдээ улам хүртээмжтэй болгоод хийчихэж болдог бол дэлгэцийн уран бүтээл дээр нэгэнт монтажлагдчихсан бүтээлийг буцаагаад засаж, сайжруулж болдоггүй.
-Гуравдугаар сарын 1-нд “Эх орончдын өдөр” боллоо шүү дээ. Эх орон гэдэг таны хувьд ямар үнэ цэнтэй зүйл вэ?
-Ямар хэцүү асуулт вэ /бодолхийлэв/. Эх орон гэдэг өмөөрөх сэтгэл л юм билээ. Үүх түүхтэй холбоотой түүхэн сэдвээр уран бүтээл хийж байгаа үедээ ямар их үнээр, ямар их тэмцлээр эх орныг минь бидэнд үлдээсэн юм бэ гэж өөрийн эрхгүй огших, зангирах үе гардаг шүү. Эх орончдын өдөр боллоо, Цэргийн баяр дөхөж байна, энэ үед надад нэг зүйл бодогддог юм л даа. Ер нь цэрэгт явснаараа эх оронч болно гэж байхгүй. Харин түүхээ уншчихсан, угсаатны зүйгээ судалчихсан, ёс заншлаа өвлөчихсөн монголоороо байгаа хүнийг эх оронч гэнэ. Монголоороо байна гэхээр хөгжлөөс хоцорно гэсэн үг биш. Залуус маань дэлхийн сонгодог бүтээл, шинэ нээлт, шинжлэх ухаан, техник технологит суралцаж дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.
-Ковидын үед урлаг соёлынхон тайзан дээрээ гарахгүй удлаа шүү дээ. Энэ хугацаанд юу хийж, бүтээв?
-Монголыг биш дэлхийг хамарсан гамшиг боллоо. Энэ тахлыг хумьж авахад хүн бүрийн л үүрэг чухал байна. Коронавирус гайгүй болчихвол “Маck” продакшн шинэ тоглолтын ажлаа эхэлнэ. Зүгээр суухгүй байна. Үзэгчдээ эерэг энерги өгөх түүхэн сэдэвтэй шоу контентод оролцож байгаа. Тун удахгүй зарлагдана.
-Түүхэн сэдэвтэй контент гэснээс түүхэн сэдвээр дүр бүтээх юм сан гэж бодогддог уу?
-Түүхэн дүр бүтээчих юм сан гэсэн шунал байхгүй. Харин “Долоон бурхан харвадаггүй” зэрэг түүхэн сэдвээр бүтээсэн кинонуудын энд хүрэхээр кино хийдэггүй юм аа гэхэд энэ шоунаас түүх гэдэг чинь ийм юм байдаг юм гээд мэддэггүй хүнийг мэддэг болтол ярьж чаддаг болно гэдэг нь л том олз.
-Таныг шагай харвадаг гэж сонссон?
-Наадмаар шагайн асарт очиж, шагай харвадаг. Шагайн харваа дуусахаар гэртээ ирж зурагтаар бөх, морио үзэх сайхан байдаг. Би шагайн харваагаар 4, 5 жил хичээллэж байна. Шагайн харваагаар хичээллэж эхэлсэн цагаасаа эхлээд жил алгасалгүй улсын наадамд оролцож байгаа. Шагайн харваа бол монгол ёс заншил төдийгүй ахас ихэсээ хүндлэх өв уламжлалын том соёлыг түгээж байдаг.
-Та хувийн уран бүтээл дээр ажиллаж байна уу. Залуу уран бүтээлчдын хийсэн шинэ, шинэ кино бүтээлд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Би “Гэрэлт суварга”гэдэг студиэрээ бусад студитэй хамтарч кино уран бүтээл дээр ажиллаж зохиолыг нь бэлдэх үүрэг гүйцэтгэж байна. Кино урлаг өндөр түвшинд хөгжиж байна. Ганцхан газар бүх юмаа хийдэг байсан бол зохиолыг нь нэг баг бичээд зураг авалт, жүжигчин сонгох, дууны найруулгыг нь тус тусдаа өөр, өөр багууд хамтарч хийдэг болж. Ямар ч уран бүтээлч үзэгчдэд гоё сайхан юм л хүргэе гэж зорьдог болохоос ингэсгээд хийчихье гэж хэзээ ч боддоггүй. Үзэгчид гэдэг хамгийн сайн шүүмжлэгч байдаг. Дэлхийн “Гладиатор” гэдэг киног “Монгол Гладиатор” гээд хийчихвэл манай үзэгчид уран бүтээлчдийг бодож, сэтгэхээ байчихсан юм байна гээд шүүмжилнэ. Тэгсэн хэр нь Драмын театрт очоод хэдэн арван оронд хэдэн зуун удаа тоглочихсон “Ромео, Жульетта” жүжгийг зүв зүгээр шимтээд үздэг. Дэлхийн сонгодог киног Монголдоо нутагшуулж хийх гэдэг буруу зүйл биш. Хийсэн хүмүүс нь муулуулдаг шүү дээ. Нэг нэгэндээ урам өгөх хэрэгтэй.
-Энгийн амьдрал дээр жирийн нэгэн хүн хүртэл хэн нэгэн дүр шүү дээ. Уран бүтээлчийн нүдээр орчлон хорвоо хийгээд хүн зоныг хэр их ажиж, өөрийгөө өнгөлж зүлгэж явдаг вэ?
-Жүжигчин хүн гудамжинд явж байгаа хүнийг байнга л ажиглаж явдаг. “Жинхэнэ монгол аавын дүрд тоглоход яг энэ аав шиг байна даа, ээждээ хайртай амин ганц үрийн дүр тоглоход тэр хүү шиг байна даа” гээд л ажиглаад явдаг. Хүний нүдний харц, хөдөлгөөн, сэтгэлийн хөдлөл гэдэг дахин давтагдашгүй учраас тэр бүхнийг дотроо хадгалж, мэрж, цадаж явах сайхан шүү дээ. Хошин урлагт хэдэн жил явсны ач гавьяа нь хүнийг задгай сэтгэдэг болгодог, хэл яриа баяждаг, тухайн үйл явдалд амархан уусаж маневер хийх чадвартай болдог. Нэг орой таван удаа тоглолоо гэхэд таван өөр дүрд тоглодог болохоор маш олон ур чадварыг өөртөө суулгаж байдаг. Хүн л юм чинь алдана шүү дээ. Тайзан дээр эхний удаа алдсанаа алдчихлаа гээд улаан цайм мэдэгддэг бол дараагийн удаа бага мэдэгдэнэ, гурав дахиа мэдэгдэхгүй авч гардаг болдог.
-Таныг хувийн амьдралаа хожуу эхлүүлсэн гэдэг. Анх үрийн зулай үнэрлэх үедээ юу бодогдож байсан бэ?
-Би гучин настайдаа хүнтэй сууж, 33-тайдаа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Анхны хүүхэд төрж аав болох тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. Нэгдүгээр төрөхийн гадаа анхны хүүхдээ хүлээгээд л, догдлоод байж байлаа. Тэр баярыг минь хуваалцаж манай хамтлагийнхан ирчихсэн эмнэлгийн гадаа бүгд баяр хүргээд л нисэх мэт л мэдрэмж авсан. Тэр үед хамт олон, найз нөхөдтэй байна гэдэг ямар сайхан юм бэ гэж бодогдсон шүү. Аав хүн гэдэг хүүхдэдээ бүхнээ зориулдаг юм билээ. Хүний амьдралд сайн, муу хосолж байдаг. Сайн сайхан явахад аpхи даpс найз нөхөд мундахгүй. Одоо бол эхнэр, хүүхдийнхээ хайранд умбасан, ажлынхандаа ч эрхэлсэн хүн байна. Нэг л их хайр халамж дунд нь жаргаж байдаг даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 33 )
Уг нь оригоороо байсан бол жүжиглэлт улам бодитой болгож чаддаг хүн л дээ. Даанч давхараа хийлгээд хиймэл болчихсон. Ингэхээр жүжиглэлт нь сайн гарч өгөхөө байчихлаа.
Эр хүн гэрлэх гэж ярина шүү дээ, Дээгий минь. Хөдөөний хүүхэд байж ийм юм анзаарахгүй байх гэж. Хүүхнүүд л хүнтэй сууж, эрд очдог шүү дээ.
Мундаг жүжигчиндээ уран бүтээлийн амжилт хүсье
Сайн жүжигчин шүү өөрсдөө өөгүй юм шиг хүнийг муулах хэрэггүй шүү дээ монголчууд цөөхөн тиймээс нэгнээ дэмжиж урамшуулах нь зөв шүү
Сайхан хүн
Today монголд ухаантай мэдлэгтэй хүн хэн ч биш. Харин сэргэлэн зальтай хүмүүс л од болно, сэтгүүлчээс улс төрлүү орно. IQ чухал биш EQ чухал орон юмаа.
Талийгч Амбий болон Дэлгэрсайхан нарын жүжиглэх авяас ер нь гадаад төрх үнэнхүү монгол кино драмд зохицсон бурхан бүтээсэн\nХовор жүжигчид юм.Ийм л хүмүүс гоё дүр бүтээж ард түмэнд хоногшдог юм.Хичнээн жижиг дүр бүтээхэд тэр киногоо чимэж байдаг шүү дээ. Алтан үеийн мундаг акулууд тоглосон 60-80 д оны кинонууд одоо ч үзэгчидээ алдаагүй л байна.
Хөгшин залуу ямар ч дүрийг амьдруулж дотор нь орж жүжиглэж чаддаг. Мундаг жүжигчин шүү. Амжилт хүсэе. Чиний царай бол ховор царай. Хүн болгон царайлаг төрөх албагүй.
Саак жүжигчин шүү царайгаар дүгнэдэг үе өнгөрсөн шүү залуусаа
Мундаг жүжигчин шүү.Нээрээ л дүрдээ шунаж дурлаж тоглодог байхдаа.
Dutuugiin kompleks jaalhvv bhdaa ih l hetsvv bsan bloltoi er ni tegeed iimerkhvvnuhdvvdiig shvteed bdg ard tvmen ochij survaljlaad bdg setgvvlch bn gdg emgeneltei ie
Болилдоо тоглоом тоотой дээр шүү хэнд хэрэггүй өвгөнииг юу гэж нухах юм илүү үгтэй юм бэ эргүү дагз чи
Онцгой дүр төрхтэй авъяаслаг сайн жүжигчин шүү амжилт
Гоё жүжигчин шүү амжилт хүсье
hogiin teneg hog, Mongol nereer bichigch huniig doromjilj bolhgui ee, mal mini, chamaig bodohod ard tumendee unelegdsen jujigchin shuu, \n
Сайн ш д амжилт хүсье
Малаа л хариулж байхгүй дээ кк
site iin medee beltgedeg hun n yamar ih aldaatai bichee we Zindaa gd neree bodooch Maks production gd hed hed bichsen bh yum Mask pruductiom shuu dee mun dulii Jambaa ch geh shig \njujigchin Deegii yag ingej yariagui l bailtai Maks production,dulii Jambaa geed
DEEGII DAJGUI, SHULEG GOYO UNSHDAG DAA TER NI UNEN GAIHALTAI SHUU, AMJILT.
99онд 25тай гэхээр 74 оных бж 79оны МАГНАЙГ ах гэх юм, МС ч дүү юм бн
Амжилт хүсье, мундаг шүү. Улам л даацтай сайн болоод байгаа
daruhan saihn awyastai jujigchin amjilt huse
Hairtai jujigchin min
Mundag jvjigchin amjilt hvsie
МАСК аас гараад өөрийнх чинь авьяас чадварыг бүрэн харуулж чадах найруулагчтай хамтарч ажиллавал зүгээр дээ. МАСК дээр орсноос хойш баригдмал болчихсон шүү. Амжилт хүсье!
Ядарсан өвгөнийг нухаад машиндаа хийсэн чинь шунал гэх үү?
Arhini gun hordlogo bn
Баярмагнай Мөнхсайхан 2оос ах биздээ
Амжилт аз жаргал хүсье
үнэхээр мундаг жүжигчин дээ тоглосон дүр болгон нь сайхан болдог жинхэнэ дотортой даацтай жүжигчин мөн шүү
Маск т бол Мөнхсайхан энэ 2 оос бусад нь зүгээр л цээжилсэн үгээ яридаг марзан гарууд доо
Чи ямар тэнэг нөхөр вэ. Монголчууд ингэж нэгнээ харлуулах зүйл бичих нь хамгийн ёс зүйгүй өөрийнхөө тэнэгийг олонд гайхуулж байгаа хэрэг ”Монголоо”. \n
Хувийн машиндаа морг хадгалах нь ямар учиртай байсан юм бэ энэ талаар эрхэм жүжиглэгч санал бодлоо илэрхийлнэ үү?