Өнөөдөр "Монгол цэргийн өдөр" тохиож байна.
1921 оны гуравдугаар сарын 18-ны энэ өдөр Монгол ардын журамт цэрэг жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон билээ.
Ардын хувьсгал ялсан үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх ТВ8 телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн эхний дугаар Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй энэ өдөр үзэгч та бүхний хүртээл боллоо.
АНХНЫ ДУГААРЫН ЯЛАГЧ - "ТУСГААР ТОГТНОЛ" БАГ
Нийт зургаан дугаар үргэлжлэх шоу нэвтрүүлгийн анхны дугаарын ялагчаар "Маск" продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Дэлгэрсайхан ахлагчтай "Тусгаар тогтнол" баг тодорч, дугаарын ялагчийн шагнал болох 2.500.000 төгрөгийг гардлаа.
"Эрхэт Монгол" медиа групп, ТВ8 телевизийн бэлтгэн хүргэж буй “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг нь Монгол Улсын тусгаар тогтнолын бодит түүх, хувьсгал ялахад голлох үүрэгтэй оролцсон журамт цэрэг хийгээд ардын хувьсгалын голлох тулалдаан болсон түүхэн газар орныг уран сайхны аргаар, энтертайнмент агуулгаар жүжигчид, уран бүтээлчдийнхээ оролцоотойгоор үзүүлэн толилуулах болно.
"Монгол цэргийн өдөр"-өөр мэндэлсэн үндэсний цоо шинэ контентод жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нар оролцож байна.
Уран бүтээлчид хоёр багт хуваагдан, “Хиагт хотыг байлдан авсан нь”, “Баруун замын байлдаан”, “Баруун хязгаарын байлдаан, “Зүүн хязгаарыг чөлөөлсөн нь”, Хөвсгөлийн хязгаар дахь байлдааны ажиллагаа, “Нийслэл Хүрээг эзлэн ардын хувьсгалын ялалтыг тунхагласан нь” гэсэн ардын журамт цэргийн ялгуусан ялалттай холбоотой зургаан сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэх үүрэг хүлээх ба тэд өөрсдөө зохиолоо гаргах, найруулах, дүр бүтээх гэхчлэн мэргэжлийн чансаа сорьсон даалгаврыг гүйцэтгэх юм.
Түүхийн ухааны доктор, Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга, Бригадын генерал Л.Онцгойбаяр нар шоу нэвтрүүлгийн эрхэм шүүгчээр ажиллаж байгааг онцлоход таатай байна.
1921 оны Ардын хувьсгалын түүхэн ялалт, тусгаар тогтнол өнөөгийн бидэнд ямар их үнэ цэнээр олдсоныг эргэн сануулж, 100 жилийн өмнөх Монголын ахуй амьдрал, түүхийн шарласан хуудсаар аялуулах “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн дараагийн дугаарыг үзэгч та бүхэн ТВ8 телевизээр долоо хоног бүрийн бямба гаригт 20:30 цагаас хүлээн авч үзээрэй.
МОНГОЛ УЛСЫН ТУУЛСАН ТҮҮХ БҮРИЙГ ХҮН БҮХЭН ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ ТЭЭЖ ЯВАХ БОЛТУГАЙ
Сэтгэгдэл ( 4 )
mongoliin tuuhiin chuhal barimt materialiig hujaad belegkesen bolovson tagnuulch Ulziibaatar yamar nuureeree shuugch hiideg bna.Tuuniig huuj garga psda.Hujaagiin erliiz hurliizuud ardiin huvisgaliig shuudeg zevuun tsag irjee.
Тусгаар тогтнол багийн жүжигт гол дүрийг нь бүтээсэн дуучин П.Баярмагнай гэдэг хүү,жүжигчин биш мөртлөө маш чадварлаг ГОЛ ДҮРЭЭР тоглосон. Мөн жүжигчин биш Б.Бадамцэцэг өөрийнхөө дүрүүдийг маш сайхан харуулсан. Жүжигчин биш ЭНЭ ХОЁР ХҮҮХДҮҮДЭД АМЖИЛТ ХҮСЬЕ.
Үнэхээр сайхан. Түүхээ хүн бүр мэдээсэй.
Yanztai goe nevtruuleg hiijee. Zaluus sain uzeesei.